Твиттерийн ертөнцийн идэвхтэй жиргээчдийн нэг Ц.Бат инженер гэх нөхөрт сайд Ч.Гансүхийн гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн 100 хоног цагдан хориод гаргасан. Төмөр замын асуудлаар жиргэсэн тэрбээр өөрийгөө үнэн цагааны төлөө дуугарсан гэж байгаа бол нөгөөх гомдсон сайд Ч.Гансүхийн тухайд өөр зүйлийг хэлсэн. Юу гэхээр Ц.Оюунгэрэл сайд өөрийн дүү Ц.Батыгаа албан тушаалд томилуулах гэж өөртэй нь тохироо хийх гээд бүтээгүй учраас, сүүлдээ нэр төрд нь халдсан гээд байгаа. Чухам яг юу болсныг тэд өөрсдөө л мэдэж байгаа биз.
Тэгвэл Австралийн ХЭҮК-ын ажилтан асан Хрис Реммари Ц.Бат инженер гэдэг хүнийг хувь хүний нэр төрд халдсан гэдэг үндэслэлээр баривчилсан нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчсөн явдал гэж үзэж буйгаа хэвлэлд илэрхийлжээ. Тэрбээр Ц.Бат инженер гэдэг хүнийг сайдын нэр төрд халдсан гэж үзэх үндэслэлтэй бол эрүүгийн хэрэг үүсгэж, баривчлах бус иргэний хэргийн журмаар асуудлыг шийдэх боломжтой. Тухайн иргэнийг твиттерт үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө заавал баривчилж шалгах шаардлагагүй. Хэрэв Ц.Бат инженер сайдыг гүтгэсэн нь тогтоогдсон ч эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх ёсгүй.” хэмээн ярьжээ.
Б.Билэгт
Сэтгэгдэл байхгүй байна