15 хоногийн дараа цогцос нь олдлоо

“АПУ” компанийн гэрээт борлуулагч “Ариун Алтан тэвш” дэлгүүрийн эзэн Б.Алтанхуяг гэх залуу есдүгээр сарын 15-ны өдөр 11:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон гэх мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд олны анхааралд байсан билээ. “УНК – 2983” дугаарын ачааны саарал микро автобустай гэрээсээ гарч Хонхороос Гачууртын чиглэлийн дэлгүүрүүдэд бараа тарааж яваад сураггүй алга болсон  Б.Алтанхуягийн цогцосыг өчигдөр 16.00 цагийн үед Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрлах уурхайгаас олсон байна.

Тэрбээр 10 илүү хоногийн өмнө амиа алдсан болох нь тогтоогдсон аж. Ар гэрийнхэнд нь талийгаачийн цогцосыг нь таниулж мөн болохыг нь тогтоожээ.

Өчигдөр Б.Алтанхуягийн гэр бүлийн зүгээс хэвлэлийн хурал хийж “Манай хүн амьд мэнд олдвол боллоо. Бид хэнээс ч гомдол нэхэхгүй” хэмээж байсан ч, харамсалтай нь  амиа алдаад арав гаруй хоносны дараа ийнхүү олдлоо.

Түүнийг сураггүй болсон өдөр эхнэр нь утас руу нь залгахад авахгүй байж байгаад
16:00 цагийн үед “одоохон” гэсэн  мессэж бичээд л бүр сураг тасарсан гэдэг.  Мессэж бичдэггүй, шууд залгадаг хүн яагаад ийм сэжиг бүхий мессэж бичсэнд эхнэр нь ихэд гайхсан тул цагдаагийн  байгууллагад хандаж, эрэн хайх ажиллагаа улс даяар эхлүүлснээр, ийнхүү цогцос нь олдоод байна.

М.Сонор

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    ymar shaltgaanaar hund aluulav gedeg l sonin bna zugeer yavjiigaad uhsen bol amid yavhad hund bolj dee harmaandaa hutga avaad yavjiiltai bish yaltai bilee
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • zochin
    yamar aimaar yum be, amid yavakh batalgaa baina uu
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025