Солонгосын Инчён дахь Азийн наадам эзэн орныхны балмад, бүдүүлэг үйлдэл, илт доромжлолоор үргэлжилсээр байна. Эхлээд манай жүдочдын хоолонд хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэл хийж, спортын түүхэнд байгаагүйгээр доромжилж, гоочилсон бол хэдхэн цагийн өмнө гавьяат тамирчин Н.Төгсцогтын илт хожлыг луйвардлаа.

Солонгосын тамирчин гурван үеийн турш зодуулсан атал шүүгч нар түүнд ялалт өгч, улмаар гарыг нь өргөв. Боксын шинэ дүрмийн дагуу илт булхайтай шүүлтийг эсэргүүцэж, шүүлтийг дахин хянах боломжгүй болсныг “савангийн дуурь”-ийн улсынхан ийнхүү ашиглалаа. Тамирчны бүтэн жилийн хөлс хөдөлмөрийг ийнхүү солонгосууд уландаа гишгэж, Азийн наадмаар монгол тамирчдыг удаа дараалан доромжилсоор байна гэж хэлэх монголчууд олон байгаа юм.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна