24 давхар “Шангрила-2” шатлаа

MCS группын “Шангрила-2” барилга дээр өнөөдөр 12.50 цагаас  гарч эхэлсэн галыг аврах, гал унтраах ангиуд 15.00 цагийн орчимд унтраалаа. Гал 24 давхар барилгын 22 давхраас гарч эхэлсэн байгаа юм. Галын шалтгааныг дулаалгын хөөсөнцөр шатсанаас үүдэлтэй гэх таамаглал байгаа боловч холбогдох хүмүүс албан ёсоор мэдээлэл хийгээгүй байна.

 Галыг унтраахаар аврах, гал унтраах 5 анги болоод НОБГ-ын хүч нэмэгдүүлсэн баг бүрэлдхүүн ирж ажиллалаа.

Тус барилга дотор байсан 20 хүн өөрсдийгөө авраарай гэх дуудлагыг өгсөн гэх мэдээлэл байсан ч, албаны хүмүүс энэ талаар баталсан мэдээлэл өгөөгүй юм. Ямартай ч түргэн тусламжийн машинуудын хэд хэдээрээ очсон байсан нь барилга дотор хүмүүс байгаа юм байна гэж харахад хүргэж байлаа.

 Хэдэн жилийн өмнөөс яригдсан, олон улсын стандартаар баригдаж буй томоохон бүтээн байгуулалт гэгдэж буй энэ барилгын захиалагч нь MCS групп, гүйцэтгэгч нь “Samsung” компани  гэсэн мэдээлэл байна.

П.Урнаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025