БНСУ-ын Инчён хотноо үргэлжилж буй Азийн спортын XVII наадмын эргэн тойронд анхаарал татсан үйл явдлууд цөөнгүй болж байна. Тухайлбал, манай улсын жүдо бөхийн эмэгтэй тамирчдын хоолонд нь бохир зүйл хийсэн, Монголын төрийн далбааг буруу байрлуулсан, сагсан бөмбөгийн тамирчдыг хятадын харьяа гэж бичсэн зэрэг асуудлууд гарсан. Харин Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар мэдээлэл хийхдээ тамирчдын хоолонд бохир зүйл хийсэн гэдэг нь үнэн гэдгийг хэлсэн.Тэгвэл Азийн спортын XVII наадмыг зохион байгуулах хорооноос Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-д албан бичиг ирүүлсэн байна. Тэд биднээс уучлал гуйжээ.


Б.Билэгт
Сэтгэгдэл байхгүй байна