Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Хилийн 0168 дугаар ангийн зурвас дээр монгол, хятад нийлсэн хэсэг иргэд баригджээ. Тэдгээр иргэд химийн хортой бодис тээвэрлэж явсан байна.
Тодруулбал, 175 кг цианит натри, 750 кг идэвхжүүлсэн нүүрс авч явсан тэд химийн бодисоор алт угаах зорилготой явж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Тэд хилийн бүсэд хууль бусаар ашигт малтмал олборлогчид гэдэг нь ч тогтоогджээ.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна