“Обама”-д охин төрүүлж өгсөн Г.Сүндэрээ

Рок попын тогоонд ид хүчээ авч байсан үедээ Америкийг зорьсон “Эмоушн” хамтлагийнхан эргэн ирсэн ч,  өмнөх шигээ залуу, халуун байж чадаагүй. Тэгээд ч гучин насны босгыг давцгаасан тэд гэр бүлийн амьдралыг илүүд үзэх болсон. Ц.Сарнай нь Б.Чинбаттайгаа гагнагдаж өнгөрсөн жилүүдийг үдсэн бол Г.Сүндэрмаа өмнө нь  амьдралтай байсан залуутай гэр бүл болоод байгаа.

Харин Э.Ганболор нь  “борлогддоггүй  Болороо” гэж нэрийг авчихаад байгаа. Гэхдээ тэр эв боломж нь таарвал аятайхан залуутай амьдрал зохиочих хүсэл тээж байгаагаа нуухаа больсон байна лээ. Гэр бүлтэй болно гэдэг хэчнээн сайхан болохыг нөгөө хоёроосоо үлгэрлэн харж байгаа ч биз.

Түүнчлэн амьдрал зохиож, үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа Г.Сүндэрээ нь  хэчнээн цэмбийсэн амьтан явж байна гээч. Ээж болоод гурван сар болж байгаа тэрбээр  хэсэгхэн хугацаанд олны нүднээс хол байсан. Тэгвэл тэр бие галбираа яг хэвээр нь л  “хадгалсан” байгаа биз.


Хамтлагийнхаа хамгийн хүчтэй хоолойтой нь болох Г.Сүндэрээгийн сүйт хархүүгийн тухайд  “Монгол шуудан” компанийн  дэд захирлаар ажиллаж байсан МАН-ын ирээдүйтэй карьерист залуусын нэг. Л.Нямбаяр нэртэй ч Барак Обама хочоороо хүрээндээ танил тэрбээр Америк, Малайзад дээд боловсрол эзэмшсэн. “Хас медиа” группыг үүсгэн байгуулж, хэвлэлийн зах зээлд “Өдрийн шуудан” сониныг  гаргаж явсан чадварлаг залуусын нэг. Ирээдүйд улстөрд өндөр карьер хөөх боломж, потенциалтай гэгдэх Л.Нямбаяр Архангай аймгаас сонгогдсон МАН-ын бага хурлын гишүүний сонгуульт ажилтай нэгэн. 

Ер нь бол хаана ч хүрч мэдэх түүний хувьд өмнөх амьдралаасаа нэг охинтой. Уг нь Г.Сүндэрээгээсээ хүү хүлээж байсан ч, дахиад охин үртэй болоод байгаа юм. Том охиноо өөрийнхөө ээжээр харуулж байгаа тэрбээр дараагийн удаа заавал хүүтэй болно гэж хүлээж байгаа гэнэ шүү. 


Д.Цэгц

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • zochin
    sundere unen goy beitei huuhen az jargal husii
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • hi
    hvv ohinii yalgaa yu bdagiin .ohin hvvhed shig huurhun byatshan gvnj haa bhiin.eejdee nemertei tustai shde.
    2014 оны 09 сарын 30 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025