31 хүний цогцос олджээ

Японы Нагано мужийн нутагт орших Онтакэ галт уул өнгөрсөн бямба гарагт дэлбэрч олон хүний амь нас сүйдээд байна. Сүүлийн байдлаар 31 аялагчийн цогцос олдсон гэх мэдээлэл байгаа юм. Тэдгээр хүмүүс эрлийн багийнханд олдохоосоо нэг цагийн өмнө амьсгал хураасан байсан нь тогтоогджээ. Харин одоо 14 хүн сураггүй байгаа аж.
Токио хотоос баруун зүгт 200 км зайд орших уг галт уул үе үе идэвхжиж байсан ч, 1979 оноос хойш дэлбэрч байгаагүй гэнэ. Харин энэхүү дэлбэрэлтээс болж 250 хүн уулнаас бууж чадахгүй байгаа ч, олонх нь гамшгийн голомтоос эсэн мэнд гарч чаджээ.
Тус улсад галт уулын дэлбэрэлтээс болж 1991 оноос хойш хүний амь эрсдэж байгаагүй юм байна.
П.Урнаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025