Ким Чен Ун нас барсан уу?

Парламентийн хуралдаанд оролцоогүйн улмаас Солонгосын удирдагч Ким Чен Уныг нас барсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан билээ. Гэтэл энэ мэдээлэлтэй холбогдуулан Хойд Солонгосын телевизээр албаны хүн мэдээлэл хийсэн байна.
Тэрбээр удирдагчийн биеийн байдал муу байгаа талаар дуулгасан бөгөөд “Ёнхап” агентлагт нэгэн эх сурвалж түүнийг тулай өвчтэй, уг өвчний улмаас хөл нь доголж зовж шаналах болсон” хэмээн мэдээлжээ.
Мөн Ким Чен Уныг хэт таргалалт, чихрийн шижин, цусны даралтын улмаас биеийн байдал нь тун хүнд байгааг мэдэгдсэн байна.  
Удирдагчийнхаа биеийн байдлыг тааруу байгааг баталсан ч нийтийн хүлээж байгаа шиг тодорхой  мэдээлэл өгөөгүй байгаа аж.
П.Урнаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025