Жей Ло хүүхдүүдийнхээ хамт осолдох дөхөв

Нэрт дуучин Женнифер Лопес согтуу жолоочийн гайгаар осолд орж, бэртэх тун дөхжээ. Жей Ло хоёр хүүхэд болон хамгийн сайн найз Лиа Реминигийнхээ хамт Малибугийн гудамжны уулзвараар машинтайгаа гарахаар хүлээж зогстол нэгэн согтуу жолооч улаан гэрлээр орохоор давхихдаа машиныг нь ирж мөргөсөн байна. Азаар Жей Ло болон хүүхдүүд нь,  найз нь гэмтэж бэртэлгүй өнгөрчээ.

Жей Ло “Гэрэл асахыг хүлээн зогсож байтал нэгэн тэнэг согтуу этгээд машиныг минь араас их хүчтэй мөргөж, осол хийлээ. Бурхны авралаар бид гэмтэж, бэртсэнгүй” гэж инстаграмдаа бичсэн байна. Ослын дараагаар Жей Ло их сандарч мэгдсэн бол түүний найз Лиа Ремини их тайван байсан гэнэ. Гэмт этгээд хэргийн газраас зугтсан ч цагдаа нар удалгүй баривчилж чаджээ.

М.Мөнхжин 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025