Б.Баярцэцэг өнгө нэмээ юу даа...

Монголын поп урлагийн уянгалаг хоолойтнуудын нэг дуучин Б.Баярцэцэг олон сайхан дуугаараа сонсогчдын сонорыг мялаасаар ирсэн билээ. Хэд хэдэн киноны дууг амилуулж, олны сэтгэлд хүрсэн тэрбээр Хятад улсад багагүй хугацаанд гэрээгээр дуулсан нэгэн. Гавьтай дуулж чаддаггүй, өөрийн гэсэн олигтой дуугүй хэрнээ хиймэл гоо сайхнаараа олны анхаарлыг татдаг зарим нэг дуучдын хажууд Б.Баярцэцэгт дуучин гэх тодотгол зохино.


Тэгвэл тэрбээр  ээж болоод удаагүй байгаа билээ. Ээж болсноосоо хойш олны өмнө гарч ирэхгүй байсан тэрбээр саяхан нэгэн үйл ажиллагаанд ирж манай дуранд өртсөн нь энэ. Хөөрхөн охинтой болж сураг алдраад байсан  дуучин бүсгүйн нөхөр хэн бэ гэдэг нь одоо хэр нууц байгаа. Сураг сонсох нь ээ тэрбээр хөөрхөн охиныхоо аавтай удаан жил хамт амьдарсан гэнэ. Харин ээж болоод улам өнгө зүс нэмсэн дуучин Б.Баярцэцэг биеийн жингээ гайхалтай сайн барьж, улам өнгө нэмсэн байна  шүү. Түүнийг харсан хэн ч хүүхэд төрүүлсэн гэж хэлмээргүй байгаа биз.


М.Сонор  
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • KKK
    Дуулсан дуунууд нь яг адилхан. Нэг л хэв янзаар дуулдаг, уйтгартай гэдгээ мэдэх үү?
    2016 оны 04 сарын 28 | Хариулах
  • доогий
    Хоолой нь ч юм мэддэг хүнд ч өвөрмөц шүү
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • hi
    My favorite singer
    2014 оны 09 сарын 30 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025