Манай өмнөд хөрш БНХАУ хүн амын тоогоороо дэлхийд нэгдүгээрт бичигддэг. Тэгвэл тус улсад 100 настай сая гаруй иргэд амьдардаг гэнэ. Бүр тодруулбал, Бээжин хотод 100-аас дээш настай 17 мянган иргэн, Хайнанд 19 мянга, Лияонинг мужид 11 мянга, Аньхуй, Жянсу, Жэжиан, Жянши мужуудад 10 мянган иргэн тус тус амьдардаг аж. Сонирхуулахад НҮБ-аас 2020 онд Хятадын 60-аас дээш настай хүмүүс 100 саяд хүрэх бол 2030 онд 300 сая болох магадлалтай гэж тооцоолсон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тус улсын иргэдийн насжилтыг дасгал хөдөлгөөн, эрүүл мэнд, зөв хооллолттой холбон тайлбарлажээ.
Л.Номин
Сэтгэгдэл байхгүй байна