С.Ганбаатар гишүүний дүү ч юм дуулгах нь ээ...

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү  С.Гантуяа гэж бүсгүй цагтаа  “Оюутолгой”  компанид ажиллаж явсан. Харин өдгөө “Оюутолгой”-н хөрөнгө оруулагч Рио Тинтогийн арга залийг эсэргүүцэгч гэдгээрээ нийгэмд танигдаад буй. Тэрбээр “Оюутолгой”- эсрэг шүүхдээд шат шатны шүүх дээр ялалт байгуулсан. Тэгвэл ялалтандаа урамшсан бүсгүй тэмцэгч хүмүүст зориулж тэмцлийн арга аргачиллыг агуулсан  “ИРГҮН” гэж нэрлэсэн номоо гаргажээ.

Тэрбээр номдоо хүн ер нь улс төрийн, нийгмийн хувьд идэвхгүй унтаа байх нь юуг ч өөрчлөхгүй бөгөөд ирээдүй хойч үедээ ч сайныг үлдээхгүй. Олон түмний төлөө, өөрийн сэтгэл зүрхнээс гарах тэр дуу хоолойг дагаж үйлдэл хийснээрээ хүний сэтгэл дүүрч, амьдрал утга учиртай болдог талаар өгүүлжээ. Монголынхоо үнэт зүйлийг ойлгож, эрхэмлэж, дээдэлж, мөрдөж яваа олон иргүн байгаа бөгөөд гагцхүү тэдэнд шударга үнэний төлөө тэмцэх, дуугарах нөхцөл бололцоо нь гарч өгөхгүй байгаад манай ардчилалын эрүүл бус тогтолцоо оршиж байгаа юм. Энэ бүхнийг өөр хэн нэгэн бидэнд бий болгож өгнө хэмээн хүлээж, 4 жил тутам горьдлого найдвар тавьж хүлээж байхын оронд иргүн бүр сэрж, нийгэмдээ идэвхи зүтгэлтэй байж, өөрийгөө олж, өөрийнхөө, үр хүүхдийнхээ, ирээдүй хойч үеийнхээ, эх орныхоо төлөө санаачилгатай амьдрах цаг нь болж гэсэн мессэжийг нийгэмд өгч байгаа юм байна.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн уг номыг уншиж танилцаад “Ялагчийн шаштирт өргөх хадаг” хэмээн билэгшээж сэтгэгдэл үлдээжээ. Тэрбээр “…манай эрх мэдэлтнүүд улсынхаа Үндсэн Хууль, бусад хуулийг хөсөрдүүлэн алгасч гадаадын “хөрөнгө оруулагч”-ийн хишигт хууртан өмнөөс нь мөлхөж очоод хөлийг тэврэн гутлыг нь үнсэн байж Хөрөнгө оруулалтын гэрээ гэгчийг байгуулсан. Энэ “гэрээ” бол манай эрх мэдэлтнүүдийн шуналын нян бүлэн цугласан бохирын сав юм шүү… Үүний одоогийн үр дагаврыг С.Гантуяа нэн тод гаргаж харуулжээ. Зөвхөн эрх мэдэлтнүүд төдийгүй гаднын баячуудын гарыг долоох хав мэт үйлчилж олон түмнийхээ тархийг угааж байсан тэр хүмүүсийн амыг асууж, хариуцлага нэхсэн нь номын том ололт мөн… С.Гантуяагийн энэ ном Монголын Засгийн газар Рио-Тинтогийн ээлжит баашид автаж буулт хийхийн өмнө гарч байна” хэмээжээ.

М.Мөнхжин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Ajlaasaa halagdsandaa sharalhaad l, bas ner hundred durtsai
    2014 оны 09 сарын 29 | Хариулах
  • Khulan
    Avch unshsan humuus n ih am saitai baina lee. Ul suuritai facttai bas logic zov oruulsan sain nom bn gesen. Unshinaa.
    2014 оны 09 сарын 28 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025