Хөтлөгч бүсгүй молиго үмхүүлжээ

MTV-гийн хөтлөгч, 21 настай Жасмин Тридевел  гэх бүсгүй  хагалгаанд орж, гурван хөхтэй болсноор олны анхаарлыг татах болсон. Тэрбээр “Гурван хөхтэй болсон минь эрчүүдийг айлгаж, өөрөөсөө холдуулах гэснийх. Би тэдэнтэй дахиад хэзээ ч учрахыг хүсэхгүй” гэж  мэдэгдэж байлаа. Гэвч үнэн хэрэгтээ түүний жинхэнэ нэрийг Алиша Хесслер гэдэг бөгөөд гурав дахь хөх нь зүгээр л хөхөвчиндөө эвлэгхэн наачихсан “молиго” болохыг цагдаа нар илрүүлжээ. Алишагийн машины багаажинд үзлэг хийхэд гурав дахь хөхийг хөхөвчинд эвлэгхэн нааж хийсэн нь илэрсэн байна. Гэлээ ч гурав дахь хөхнийхөө ачаар хөтлөгчийн ажилд орсон Алиша “Үгүй ээ, би үнэхээр ийм хагалгаа хийлгэсэн. Хагалгаа хийлгэж буй бичлэг ч надад бий. Харин тэр бичлэгээ телевизэд үнэтэй зарна” гэжээ.

М.Мөнхжин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025