Эрхэмсэг, ихэмсэг эмэгтэй таалагддаг.

Yodel буюу манайхны хэлж заншаад байгаагаар ёодол гэх Швейцарийн язгуур урлагийг Монголд таниулж яваа  дуучин П.Баярцэнгэлийг мэдэхгүй хүн байхгүй болсон биз ээ. Щвейцарийн хөгжлийн агентлагийн хүсэлтээр тус улсад зохиогдсон Ёодолын фестивальд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон түүнд их авьяас бий гэдэгт эргэлзэх юун. Тэр авьяаслаг нэгнээс гадна хөдөлмөрч залуу гэдгийг бас хэлэх хэрэгтэй болов уу. Тиймээс ч  “Гранд блиц”  булан түүнийг онцоллоо.
Гранд блиц


-    Овог, нэр? Пүрэвжавын Баярцэнгэл  
-    Төрсөн он, сар, өдөр? / Жил, орд? 1989. 03.18
-    Таны мэргэжил? Жүжигчин, дуучин
-    Таны хобби? Спорт
-    Таны ширээний ном? Англи хэлний гарын авлага
-    Таны хайртай амьтан? Зулзага
-    Таны хамгийн тод ааш? Инээмтгий
-    Таны хамгийн том айдас? Ганцаардал  
-    Таныг юу тайтгаруулдаг вэ? Гэр бүл   
-    Хүний мөн чанар? Хүний хүн чанар
-    Хэрвээ өөрчлөгдөх боломж олдвол хамгийн түрүүнд юугаа өөрчлөх вэ? Өөрчлөхгүй   
-    Хайр гэж юу вэ? Бурханы бэлэг  
-    Нууц амраг гэж хэн бэ? Хэн ч биш
-    Таны бодлоор эр хүний  хайрыг ямар бүсгүйчүүд илүү их татдаг вэ? ................
-    Танд эрхэмсэг эмэгтэй таалагддаг уу, эсвэл ихэмсэг эмэгтэй таалагддаг уу? Эрхэмсэг, ихэмсэг эмэгтэй таалагддаг.
-    Дур булаам, тачаангуй эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ? Та хэн нэгнийг нэрлэж чадах уу?  Надад бий. Гэхдээ хэлэхгүй.
-    Амьдрал гэж юу вэ? Аз жаргал нь юундаа оршдог юм бол? Гэр бүлд л оршино доо.

П.Урнаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025