“Монгол банк”-ны ерөнхийлөгч асан О.Чулуунбатын бэр Ч.Очгэрэл "Universe Best Songs 2011" наадамд оролцож анх олноо танигдаж эхэлсэн билээ. Мөн “Mongolian Beauty” тэмцээний фото моделиор тэргүүн байрыг эзэлж, "Моbicom" компанийн нүүр царай болж байсан тэрбээр баян айлын залууг уургалан авч, гэрийн сайн эзэгтэй болж хувирсан. Тэрбээр О.Чулуунбатын хүү Ч.Бөрдөнбатад гурван хүүхэд төрүүлж өгөөд байгаа юм. Түүнчлэн хэдэн жилийн хугацаанд уран бүтээлээс илүү хувийн амьдралдаа анхаарал хандуулсан Ч.Очгэрэл саяхнаас урлагийн салбарт албан ёсоор хөл тавьсан гэнэ шүү. Тэрбээр гурав дахь хүүхдээ төрүүлээд удаагүй байхдаа “Содура” киноны гол дүрд тоглож, мөн дууг нь дуулж, олонд хүргээд байна.
Нэгэн цагт олны танил болох их хүсэлдээ хөтлөгдөн хаана ч явсан өөрийгөө танилцуулж явдаг байсан Ч.Очгэрэл баян айлын бэр болсноос хойш хүссэн хүсээгүй олон нийтийн анхаарлын төвд орж ирсэн. Тэгсэн ч сэтгэл нь ханалгүй сэтгүүлд нүцгэн зургаа дэлгэн хүслээ гүйцэлдүүлсэн. Ер нь түүнд дуу дуулж, кинонд тоглож, сэтгүүлд нүцгэн зургаа гаргаж, загвар өмсөх гэхчлэн хийгээгүй зүйл ховор юм. Гэхдээ тэр урлагийн бүхий л салбарт хүч үзэж, олны танил болохоос илүү баян хадам аавынхаа буянаар түргэн хугацаанд “од” болсон нэгэн л дээ.

М.Сонор
Сэтгэгдэл (1)