Намрын улирал эхэлсэнтэй холбогдуулан гарч ирдэг асуудлын нэг бол тарваган тахал байдаг. Хууль хяналтын алба хаагчид тарваган тахлаас урьдчилан сэргийлэх ажилд гардаг билээ.
Тоо толгойн цөөрч устахад хүрээд байгаа тарвагыг хууль бусаар агнах, боловсруулах тохиолдол их гарч байгаа аж. Ингэснээр тарваган тахал өвчин гарах гол шалтгаан болдог бөгөөд энэ сард л гэхэд Хэнтий аймгаас зохион байгуулсан хяналт- нэгдсэн арга хэмжээний үеэр олон зөрчил илэрсэн байна.
Хэрвээ тарваган тахал өвчин гарах юм бол ямар их хор уршиг тарьдгийг анхааруулж, мөн тарвага агнаж, зарж борлуулдаг болон захиалдаг хүмүүсийн тоо буурахгүй байгааг цагдаагийн газраас хэлж сэрэмжлүүлж байна.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна