
Төрийн соёрхолт, дуучин Д.Болд болоод “Камертон”-ы Эба нарын эхнэрүүд эгч дүүс гэдгийг манай уншигчид мэдэх биз ээ. Д.Болдын гэргий Ж.Бямбажав гурван хүүхдийн ээж болсон бол Эбагийн эхнэр Ж.Бямбасүрэн дөрвөн ч хүүхдийн ээж болсон. Тэрбээр нэг биш хоёр биш бүр дөрвөн хүүхэд төрүүлсэн гэхэд үзэсгэлэнтэй сайхан хэвээрээ байгаа нь хар багаасаа уран нугаралтаар хичээллэсэнтэй нь холбоотойгоос гадна “Пиладис” буюу нурууны ачааллаас салах, хүний биеийн булчинг зөв байрлалаар хөгжүүлдэг "Anti gravity" хэмээх фитнесс ажиллуулдагтай нь холбоотой гэх.

Харин Д.Болдын гэргий Ж.Бямбажавын тухайд эгч нь фитнесс ажиллуулдаг байхад үлгэр дуурайлал төдийлөн авдаггүй юм уу гэлтэй, нэлээд жин ихтэй харагддаг. Саяхан нэг киноны нээлтэн дээр Төрийн соёрхолт нөхөртэйгөө хүрэлцэн ирэхдээ манай зурагчны дуранд өртсөн нь энэ. Зураг дээрээс харахад эгчийнхээ фитнесс клубээр үйлчлүүлмээр л харагдаж байгаа биз.
П.Урнаа
Сэтгэгдэл (85)