Хорчин бөхчүүд

 

Энэ жилийн наадмын барилдааны шөвгийн найман бөхөөс хэн хэн нь сэргээш хэрэглэсэн бэ гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг ид татаж байна. Аймгийн хурц арслан С.Батчулуун, С.Суманчулуун, Б.Бадамсүрэн, Н.Адъяабат, Л.Лха-Очир нар улсын цолны босгыг алхсан бол  улсын начин Б.Пүрэвсайхан улсын харцага цолонд, улсын начин Б.Жаргалсайхан улсын гарьд цолонд, ес даван түрүүлсэн Н.Батсуурь улсын арслан цолонд хүрснээрээ хардагдаж допингийн шинжилгээнд хамрагдсан.

Харин МҮБХ хариу нь гараагүй гэдэг шалтгаанаар тэдгээр бөхчүүдийн нэрсийг зарлахаа хойшлуулсаар өдийг хүрсэн.  Эхлээд  гурван бөхөөс допинг илэрсэн гэсэн мэдээлэл  гарсан. Гэтэл А сорьцын шинжилгээгээр хоёр бөх хэрэглэсэн нь тогтоогдсон гэж МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан мэдэгдэж,  нэрийг нь зарлах боломжгүй гэх үгсийг хэлсэн. Тэгсэн дараа нь энэ сарын 25-ны өдөр зарлана гэж хэлсэн. Тэгвэл өнөөдөр тэр өдөр нь. Нэрсийг нь зарлаагүй л байна.

Ер нь жил бүр энэ асуудал яригдаж, жил бүр нэг бөхийн нэр сугарч хоцордог нь нууц биш. Энэ жилийн хувьд мөн л гурав байснаа хоёр болсон учрыг ухаж ядах юмгүй. Зарлахгүй удаад байсны наагуур, цаагуур өчнөөн юм болсон байхыг үгүйсгэх арга байхгүй. Хэрэв өнөөдөр нэрсийг нь зарлахгүй бол хороо найруулж дуусаагүй юм байх даа л гэж харахаас өөр аргагүй болж таарах нь.

П.Урнаа

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025