Зургаан залууд хүчиндүүлсэн бүсгүйн зураг цацагджээ

Оросын Новосибирск хотноо олныг хирдхийлгэж, жигшил төрүүлсэн нэгэн хэргийг зургаан залуу үйлдсэн нь илрээд байна. Анна Ш хэмээх 16 настай бүсгүйг зургаан залуу нэгэн үдэшлэгийн үеэр хүчиндээд, чармай нүцгэн зургийг нь интернэтээр тараажээ.

Хохирогч Анна Ш нь найз залуу болон түүний таван найзын хамт үдэшлэг зохион байгуулахдаа хар тамхины төрлийн бодис хэрэглэж мансуурсан байсан гэнэ. Бүсгүй мансуурсан үедээ найз залуугийнхаа найзад сээтэн саяад байсан тэдгээр залуус шийтгэхээр шийдэн, бүлэглэн хүчиндсэн гэж мэдүүлэгтээ дурьджээ.

Зарим мэдээллээс үзвэл бүсгүй найз залуугаа архинд явлаа гэж дургүйцэн нэг найзтай нь энгэр зөрүүлсэн тул залуус бүлэглэн хүчиндсэн байж ч болох гэнэ. Одоогоор сэжигтнүүдийг батлан даалтаар гаргаж, дуудан байцааж буй юм байна.

Цагдаагийн ажилтан хэвлэлд   “Хохирогч бүсгүй Кемеров мужийн харьяат. Новосибирскийн нэгэн дээд сургуулийн нэгдүгээр курст суралцдаг. Бүсгүй тухайн үдэшлэгт оролцсон залуусын нэгийг нь л таньдаг, бусдыг нь таньдаггүй байсан”  хэмээн ярьжээ.

Орост энэ дуулиант хэргийг олон нийт хэд хэдэн янзаар хүлээн авч буй гэнэ. Тухайлбал, зарим нь орчин цагийн залуусын увайгүй, балмад болсны илрэл гэж үзэж буй бол нөгөө хэсэг нь хэрэгт бүсгүйг өөрийг нь буруутгаж буй юм байна.

Анна Ш-ийн фэйсбүүк хуудаснаас тэрбээр хар тамхи, архи, тамхи хэрэглэж, шимтдэг нь тодорхой байгаа ажээ. Мөн түүнийг ангийнхан нь “Зугаалж, наргих дуртай” гэж тодорхойлсон байна.

М.Мөнхжин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025