“Anemone”-ы Х.Жулдиз папарацид

“Making the band” шоунаас төрөн гарсан охидын хэд хэдэн хамтлаг бий. Тэгвэл тэдгээр хамтлагуудын нэг болох “Anemone”  үүсгэн байгуулагдсан цагаасаа л хэл амны бай болж хэлж, яригдаж ирсэн гэхэд болно. Түүнчлэн тус хамтлагийн ахлагч болсон хэн бүхэн хамтлагаа орхидог уламжлалтай гэхэд болмоор ч юм шиг. Юу гэхээр хамтлагийн ахлагч н.Онон  гарсны дараа Х.Жулдиз нь ахлагч болсон ч, мөн л хамтлагаа орхисон.
Уг нь урлагийн тогоонд насаараа чанагдана, үнэнч байна гэх мэт ам тангараг өгч уйлан хайлан байж шалгарч үлдчихээд дургүй хүрсэн үедээ хаяад гардаг зан манайд л байдаг байх даа. Үүнээс харахад бие сэтгэл, оюун бодол нь цэгцрээгүй хэдэн охидыг хүчээр нийлүүлж хамтлаг байгуулж эцэс сүүлд нь тэднээрээ шоуныхаа нэр хүндийг зутан бантантай зууралдуулж байдаг. Харамсалтай л юм.  
Хамтлаг болон итгэл хүлээлгэсэн продюссерийнхаа өр лүү өшиглөсөн хүн бол дуучин нэртэй Х.Жулдиз. Тэрбээр хамтлагийнхаа ахлагчийн үүргийг нэг жил хийж байгаад шантарсан уу, урлагт тэнцэхгүй гэдгээ ойлгосон уу. Ямартай ч Солонгосд сурах нэрээр сураг алдарсан. Гэтэл тэрбээр Солонгост биш Монголд байж байна гээч. Байх байхдаа хөлийнхөө улыг эргэтэл  дэлгүүр хэсчихсэн явна гээч. Хаана л худалдаа байна тэнд л Х.Жулдиз явж харагдана гэнэ шүү. Хамгийн сүүлд мөн л дэлгүүр хэсэж яваад манай зурагчны дуранд  ийн өртсөн байна. Нөгөө хөөрхөн,  турьхан Х.Жулдиз биш энгийн нэгэн охин болж хувирсан түүнийг  нэлээд жин нэмж өөрчлөгдсөн байгааг та харж байна.


Нэрд гарахын тулд нүцгэлэх эсвэл алдар нэртэй хүнтэй нэр холбогдох арга өнөөгийн охидуудад байна уу гэмээр л анзаарагдах болсон билээ. Тэгвэл энэ хоёр хэцүүхэн аргаас Х.Жулдиз алийг нь сонгосон гээч. Тэр алдар нэртэй хүнтэй учир шалтгаангүй нэр холбогдсон.  Өөрөө хүссэн юм уу, аль эсвэл худлаа цуурсан юм уу. Ямартай ч тэрбээр аварга А.Сүхбаттай нэр холбогдож хэсэгтээ шуугиан тарьсан. Тэгээд  өөрөө тэрхүү мэдээлэлд хариулт хийж   “Би тэр хүнийг чинь таних ч үгүй. Тийм бөх байдгийг ч мэдэхгүй” хэмээн ярьж бүр ч онигоонд ороод авсан. Хариуд нь их аварга “Ядарсан ч нэг муу казак хүүхэнтэй орооцолдохгүй шүү. Тэр одоо дуулдаг юмуу, яадаг юм бэ” гэж хатуухан үг дайгаад явуулсан байдаг. Харин аваргын үнэнч фэнүүд “Аргагүй л дээ. Монгол биш Казак үндэстэн болохоор” хэмээн хэлж яриад ч авсан. Энэ мэтээр Х.Жулдизийн нэр холбогдсон амрагийн   сенсааци нэлээд үргэлжилсний эцэст тэрбээр  гадагшаа явснаар дуусгавар болсон гэхэд болно.


Уг нь Х.Жулдиз өөрийгөө найз залуугүй гэх үгсийг хаана ч явсан хэлж байдаг. Гэтэл тэрбээр нэгэн залуутай  нялуурч яваад мөн нууц дуранд өртсөн удаатай. Үргэлж өөрөө өөрийгөө үгүйсгэж явдаг тэрбээр сурсан зангаараа “найз залуу биш” гэсэн хариулт өгсөн гээд харахаар тэр ч барьцгүй бүсгүй юм даа.


Д.Цэгц

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (14)

  • Зочин
    ug ni ter hun yu hiiged yavna ter huni l zan sh de ee heregtei hereggui yumnii aras hoshu durhee bolimor yum ene humuusiig
    2015 оны 04 сарын 20 | Хариулах
  • Гомдол
    Энэ хаанаасаа ийм юм мэдээлэл олж зохиож бичиж байгаан болдоо худал хуурмаг мэдээлэл бичхээ болиочээ Д.Цэнд гэгч сурвалжлагч юмуу энэ этгээд яаж одоо болтол ажилаа хийж явж байнаа.
    2014 оны 09 сарын 27 | Хариулах
  • zochin
    Казакууд Монголын урлагт багтаж шингэх орон зай байхгүй эх оронгүй газар нутаггүй амьтад бидний нутгаас зайлбал таарна
    2014 оны 09 сарын 27 | Хариулах
  • zoloo
    huntei suuj huuhed gargaagui bj yasan muuhai evdersen bietei yum be uuniig ymar od gj bichdeg bnaa ghgh
    2014 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин
    turanhai l bn shde setguulch ni ooroo mod ymuu haishaan
    2014 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Ohid ariun bol tur ariun ungu mungu harj zavhaarahaa boliosoo gj...
    2014 оны 09 сарын 26 | Хариулах
  • Battai medee shuu
    Bas neg ner hundtei ailiin huutei holbogdson ter ni yadaj bhad ger bultei hun ene ohid uhamsargui boljdee huurhii
    2014 оны 09 сарын 26 | Хариулах
  • Sain medne
    Yvdal suudal ihtei ger bultei huntei yvdag uuruu oroldono butqu gardoo... Huurhun yaldam ohin gj bodson arai bish yum bnalee
    2014 оны 09 сарын 25 | Хариулах
  • 12369
    setguulch boliochee hun targalaa l biz, solongost bsan ni unen sh dee, butsaad irj bolno biz dee, hen ch amidraliin oor mor hooj bolno sh dee, onon ni surah gej yavlaa ene ohin yagaad garch bolohgui gej.deer ni ter suhbatiig hen tooh yum . setguulch tanii bah chin hanav uu. bi jiriin nas togtson eh, mongol hun bna engeh chin taalagdsangui.
    2014 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Тэнэг Грандын мулгуу Цэгцэээээээээээээээээ Сайхан бүсгүйг зүгээр л байлга
    2014 оны 09 сарын 25 | Хариулах
  • ergu setgulch
    yamar teneg yum bichne gehere ingej bichdgimbe tanaih? uur hiih yum oldku l baiga bizdeee hurhi bichsn huniig ni uruvdchlu
    2014 оны 09 сарын 25 | Хариулах
  • Muu setguulch
    goy ohin bn.Ene setguuliinhen buduuleg soyolgui um baina .
    2014 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Ih muuhai Setguul um bainaa.Ymar utgatai huniig ingej hudal bichej baidag um bol?? Harin ih goy ohin baina shuu.Uuniig bichegch Tsegts gegch bur buduuleg soyolgui hun baina.Ajlaa uguh heregtei um bn shuu
    2014 оны 09 сарын 25 | Хариулах
  • dory
    Grandiinhan mine yasan ih hun muulj uzen yadaj baihiin .ooroo haltaisan huuhen.esvel haltar hedheen togrognii calin goridogch baigaadaa hoorhiis.Homorson togoon dotorhi mongolchuudaa gej
    2014 оны 09 сарын 25 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025