
Улстөрийн лидерүүдийн тэргүүн эгнээнд бичигдэж ирсэн ч, цагийн саалтанд хүч нь суларсан нэгэн бол Р.Гончигдорж. Гэхдээ тэрбээр саарал ордноос салах шинжгүй яваа. Хувийн амьдралын тухайд Г.Төрхишиг, Г.Эрхэмхишиг, Г.Ариунхишиг, Г.Уянгахишиг гэсэн дөрвөн хүүхдийн үлгэр жишээ аав. Гадны орнуудад боловсрол эзэмшсэн хүүхдүүд нь аавыгаа дуурайсан даруухан зантэй гэдгийг мэдэх хүмүүс нь ярьцгаадаг.
Өөртэй нь тун ч адилхан ууган хүү Г.Эрхэмхишиг нь аавынхаа замналаар математикийн сургууль төгсөөд “Pennsylvania”-ийн “Lehany”-ийн их сургуулийг дүүргэсэн нэгэн. Сургуулиа интернэтээр хайж олоод 100 хувийн тэтгэлэгтэй суралцсан хүүгээрээ Р.Гончигоо гишүүн тун ч их бахархдаг гэсэн.
Г.Эрхэмхишиг нэгэн цагт загварын тайзнаа хүч үзэж явсан Энхлүүнийг заяаны ханиа болгож, аавдаа ачийн зулай үнэрлүүлж баярлуулсан хүү юм. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсандаа сахилгагүйтэж байгаа зургаа дэлгэж “ 5-хан минут л зүүлээ, үнэхээр нуруу чилээж байна лээ, бүх эхчүүдээ хүндэл, та нар шүү” хэмээн бичжээ
Н.Дарий
Сэтгэгдэл байхгүй байна