Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор “Ухаалаг автобус” төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Нийтийн гэх тодотголтой бүхий л төрлийн тээврийн хэрэгслийг 2015 онд төлбөрийн картын буюу төлбөрийн нэгдсэн системд шилжүүлж, үйлчилгээний маршрутыг өөрчлөхөөр төлөвлөжээ. Тээврийн хэрэгсэлд карт уншигч болон GPS суурилуулах ажил өчигдрөөс эхэлжээ. Энэ ажлыг хоёр сарын хугацаанд дуусгах аж. Түүнчлэн нэгээс хоёр сарын хугацаанд туршилт хийсний дараагаар нийслэлийн нийтийн тээвэр картаар үйлчилж эхэлнэ. Дээрх төсөлд Монгол Улс, БНСУ-ын хамтарсан “Дата карт” консорциум нийт 13 сая ам.доллар зарцуулж, эргэн нөхөгдөх буюу өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах аж. Ер нь бол нийслэлд 2500 гаруй автобус шаардлагатай гэж үздэг ч 1200 гаруй автобус үйлчилж байгаа. Тиймээс энэ онд нийтийн тээвэрт 20 тэрбум төгрөг зарцуулан 100 автобус нэмж үйлчилгээнд гаргажээ.
Н.Дарий
Сэтгэгдэл (1)