
“Лантуун дохио” ТББ нь хүний наймаатай тэмцэх бүлгэм бөгөөд Ч.Ганжавхлан гэх залуу тэргүүнээр нь ажилладаг. Тэрбээр өөрийн цахим ертөнцдөө хэдэн мянган дагалдагчтай болж, бусдыг ялангуяа өөрийнхөө насны залуучуудыг уриалан нэгтгэж яваа.

Өөрийн дуу хоолойгоо нийгэмдээ хүргэж, өмнөө тавьсан зорилготой байна гэдэг түүний насны залуучуудын дунд цөөн л харагддаг дүр зураг. Тэрбээр айлын ганц хүү бөгөөд эгч, дүү хоёртой. Түүний ээж нь Эрүүл мэндийн яаманд ажилладаг, аав нь ном бичдэг сэхээтэн гэр бүлээс гаралтай нэгэн.
Түүний сэтгэж, санаачилж байгаа зүйлс, хийж буй үйлдэл бүр нь ухаалаг. Нийгмийг ямагт ухаарал сэхээрэлд уриалан дуудаж, хүний наймаа, шудрага бус зүйлсийн төлөө, хүний эрхийн төлөө тэмцэгч болох ажлаа 2012 оноос эхлүүлж байжээ.

Тэгвэл Ч.Ганжавхлангийн охин дүү цахим ертөнцөд мөн л олон мянган дагалдагчтай нэгэн аж. Ч.Ган-Инж Солонгосын “Ewha Womans University”-д суралцдаг юм билээ. Өөрийн фейсбүүк хуудаснаа нүцгэн шахуу зураг тавьж олны анхааралд өртөх дуртай охидын нэг гэлтэй.
Ах нь хүүхэд, эмэгтэйчүүдийн өмнөөс хүчирхийлэлтэй тэмцэх дуу хоолой болж байхад, дүү нь нүцгэн биеэ сурталчилаад сууж байгаа мэт сэтгэгдэл төрмөөр. Хамаг юмаа нийтэд ил гаргасан зураг хүчирхийлэл дагуулж, гэмт хэргтнүүдийн золиос болдог олон жишээ бий.

Ч.Ганжавхлан охидод хандаж “хэн нэгэн нүцгэн зургийг чинь хараад гар хангалга хийж байж болно шүү дээ” гэж хүртэл сануулсан байдаг. Түүний дүүгийн нүцгэн зургийг харсан Ч.Ганжавхлангийн фэнүүд ASK-аар "Дүүгийнхээ нүцгэн зургийг юу гэж бодож байна" гэж асуухад "Аавд нь хэлэхгүй юу" гэж товч бөгөөд тодорхой хариулт өгсөн. Хүний эрхийн төлөө цогтой тэмцэгчийн хөөрхөн дүүгийн зургуудыг танд сонирхуулж байна.









П.Урнаа
Сэтгэгдэл (7)