Шар хадны STAR`S!

G хороололлоос гаралтай урлаг, улс төр, бизнес, спортын гээд олон арван олны танил од, алдартанууд бий. Тэдэн дундаас “Шар хад”-нд амьдарч, алдар хүндийн гараагаа эхэлсэн одуудыг түүвэрлэн хүргэж байна. Паартай байшин хотын төвд амьдраагүй гээд тэдний алдарт хүрэх замд саад тотгор болсон юм байхгүй харин ч амьдралын ухаан илүү сууж өгсөн гэж болно. Дэлхийн алдартай одууд ч тарчигхан амьдралаас алдрын замд гарсан байдаг. Түүнтэй адилхан тэд эгэл жирийн энгийн амьдралаас анх алдрын гараагаа эхэлж өдгөө тэд Монголын салбар салбарт алдар цуугаа мандуулсан олны танил одууд болон хувирчээ.

Э.Бадар-Ууган: Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган Шар хаднаас анхны амьдрал, алдарынхаа гарааг эхэлсэн нэгэн. Бэлтгэлээ тараад автобусны буудал дээр зогсож байхад “Шар хад” гэсэн автобус ирэхэд магнайгаа хагарталаа баярлаж ум хумгүй л гүйж ордог байсан хэмээн хэлсэн тэрээр өдгөө Монголын баячуулын хороололд амьдарч буй. Хөлс хүч, хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимийг хүртсэн гавьяат тамирчин Э.Бадар-Ууган хааяадаа Шар хадныхаа дэргэдүүр явахаар их л дотно санагддаг гэсэн шүү.  

Н.Төгсцогт: Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт мөн л “Шар хад”-ны атаман. Тэрүүхэн тэндээ атаман байсан Н.Төгсцогт хорин настайдаа гавьяатын тэмдэг энгэртээ гялалзуулсан нэгэн. Бие жижиг ч бэлчээр томтой байсан Н.Төгсцогт хаана л зодоон болно тэнд л явж байдаг нэгэн байсан гэдэг. Түүнийг аав нь “ багадаа их сахилгагүй, нүд нь гялалзсан сэргэлэн хүү байсан. Одоо ч гэсэн нэг л эрч хүчтэй. Гэр хороололын хүүхэд л хойно, гудамжинд хөл бөмбөг тоглож, хоорондоо зодолдож өссөн дөө” хэмээн хэлсэн удаатай. Н.Төгсцогт 79 дүгээр дунд сургуулийг төгссөн бөгөөд үе тэнгийн найзууд нь анддаггүй гэнэ лээ.

Дуучин Д.Оюунтүлхүүр: Дуучин биш бизнесмэн хатагтай болсон дуучин Д.Оюунтүлхүүр Япон, Монголын хооронд жим гартал явж байгаа нэгэн. Анхны амьдрал нь бүтэлгүйтсэнээс хойш олон нийтийн өмнө гарч ирэхээ байсан дуучин шувуухай маань мөн л “Шар хад”-ны унаган охин. “Дундаж амьдралтай айлын хөөрхөн охин ингэж мундаг дуучин болох гэж” хэмээн хамар хашааны найзууд нь уулга алдаж байсан гэдэг. Олны танил од болохоос гадна өмнө нь амьдралтай байсан баян залуутай анхны амьдралаа эхлүүлсэн Д.Оюунтүлхүүр өдгөө хоёр дахь амьдралаа зохиогоод удаж буй. Гэр хороололд амьдарч байхдаа бөөрөнхий бор охин байсан Д.Оюунтүлхүүр олон охин дүү нараа өөд нь татаж гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн гэдэг. Харин одоо бол дуучин Д.Оюунтүлхүүр өөлөх юмгүй өндгөн цагаан царайтай, их хотын дэгжин бизнесмэн хатагтай болж хувирсан. Анхны нөхөр “Баян” Базараагаас их юм сурч бизнесийн салбарт шаггүй амжилттай яваа гэнэ лээ.

 

Дуучин Ука: “Шар хад”-ны шар Ука хочтой байсан дуучин Укаг гэр хороололд амьдарч байсан царай муутай шар охин байсан гэвэл та итгэх үү. Рок попын бүсгүйчүүдээс хамгийн дэгжин, хээнцэр, мэдрэмжтэй хүн гэвэл хамгийн түрүүнд Ука гэж нэгэн зэрэг хэлэх байх. Хавь ойрын ангийн найзууд нь болон хамар хашааны нөхдүүд нь Укаг танигдахын аргагүй өөрчлөгдсөн хэмээдэг.

Дуучин Ану: Олны өмнө дуучин болж гарч ирэхдээ хэний ч нүдэнд өртөхөөргүй байсан дуучин Ану хормын дотор төрөл арилжсан нэгэн. Тэрээр “Шар хад”-д ТҮЦ ажиллуулж олсон хэдэн төгрөгөө аав ээждээ тушаадаг шаггүй сайн худалдагч байсан гэдэг. ТҮЦ-ний жижиг өрөөнөөс олон давхар өндөр хаусд тухалсан Ану мөн л Шар хадны сэргэлэн жаалуудын нэг.   

Д.Цэгц

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (13)

  • az
    bertegchin ataachin jotoochin hvmvvseer dvvrchee bairandaa shigdeed medalch avch chadahgvi olnii tanilch bolj chadahgvi ataarhlaaraa zvrhee urj ideh dohsondoo doromjilj oortool kaif avdag yumuu ta nar hahaha eleg mini, ta nariig shoolj ineeseer vheh n amjiltand hursen negneeree yadaj baharhaj sur
    2014 оны 09 сарын 20 | Хариулах
  • zochin
    Setgegdel bichej bga zarim neg tenegud teged bas setgulch hoorhii bichej bga zuil ni uhamsariih ni hemjeel ter bdag bhda
    2014 оны 09 сарын 20 | Хариулах
  • TSEVER
    100AIL 7BYYDALIIN CHINIA LUUHAANII -YR SAD MONGOLCHYYDIIG DOROMJILJ BICHEED BAINA.TED MEDEEJ SHAVAR TAGZAND YSSYN BAIJ TAARAA
    2014 оны 09 сарын 20 | Хариулах
  • NARAA
    AHY ED NAR BUGD L GER HOROOLOL TSARAITAI ILT BAINA SH DEE
    2014 оны 09 сарын 20 | Хариулах
  • zochin
    Why bairand ussun greed baisan ymar hudalch G HOROOLOL TSARAITAI BAIJ
    2014 оны 09 сарын 20 | Хариулах
  • ZOCHIN
    Her horoolol tsaraitai
    2014 оны 09 сарын 20 | Хариулах
  • ZOCHIN
    GER HOROOLOLD USSUN L BAINA YAGAAD BOLDOGGUI YM
    2014 оны 09 сарын 20 | Хариулах
  • ZOCHIN
    GER HOROOLOLIIN BARLAGUUD
    2014 оны 09 сарын 20 | Хариулах
  • zochin
    AHY SHAR HADAND USSUN BAS SHAR HADNII SUGUULID BAISAN UNEN HAMAR HASHAANII HUN NI HUMUUS MEDEJ L BAIGAA SHDEE...
    2014 оны 09 сарын 20 | Хариулах
  • zochin
    Her horoolold ussun NI unen SH Dee,,, a nu uuriigee nuugaad l baisan unen uneneeree l baidag,.,,
    2014 оны 09 сарын 20 | Хариулах
  • Uugan
    Yadgiim be tegeed Shar had G horoolloos garaltai geheeree yadgiin yamar teneg medee ve ene chine. Iim setgelgeegeer bid hol yavahgui shuu teneg setguulch ve yasan sonin sanagdchihlaa. Bi Mikrt torj osson negen gehdee manai emee ovoo Shar hadand amidardag baisan bi ochih durtai gadaa huuhduudtei ch togloj bgaad irdeg bsan goyo baisan sh dee.
    2014 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин
    yag l shar hadniihan bna
    2014 оны 09 сарын 19 | Хариулах
  • zochin
    door bga hoyr ni shar hadnaas garsan bj magad shuu
    2014 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин
    yamar aimshgiin huuhnuud be.hun aimaar yumaa,aimshgiin kinond togloh gej bgaa yumuu. haashaa yum be.
    2014 оны 09 сарын 19 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025