Г. Ундармаа шинэ хамтлаг байгуулах уу?

Хошин урлагийн “Шинэ үе” продакшн замхрах дээрээ тулаад байгаа. Анх үүсгэн байгуулалцаж явсан Ц. Амбий, Д. Хүрлээ хоёр гарснаас хойш хэсэг залуус орж ирснээр хүчээ сэлбээд авсан.

Энэ үеэс л хамаг ачааг МУГЖ Н.Бооёо, СТА жүжигчин Г.Ундармаа хоёр хуваалцан үүрэлцэх болсон. Гэвч Д.Туул, Ц.Алдармаа хоёрын хэргээс болж тэднийх гэдэг айл тун ч хүндхэн байдалд ороод байгаа.

Дөрвөн сард болсон тоглолтонд Г.Ундармааг оролцоогүйг хамтлагийнхан нь “уран бүтээлийн чөлөө авсан” гэдэг үгээр аргацааж өнгөрөөсөн. Гэвч Ундармаагийн зүгээс “Намайг яагаад тоглолтонд оролцоогүйг Шинэ үеийнхнээс асуу” хэмээсэн.

Харин саяхан жүжигчин бүсгүй Г.Ундармаа Өвөрмонголд уригдан тоглохоор болсон бөгөөд багтаа Ц. Амбий, Б.Баатархүү хоёрыг багтаахаар болсон нь шинэ хамтлаг байгуулах уу гэсэн шуум дэгдээд байгаа юм.

П.Урнаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН
    ТЭНГИС КИНОТЕАТРЫН ХОЙНО БАЙРЛАЛТАЙ 1 ӨРӨӨ БАЙР ХӨЛСЛҮҮЛНЭ.8858-3333
    2014 оны 09 сарын 18 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025