Өндөр хочоор нь гарьд Н.Ганбаатарыг хүмүүс тодотгох дуртай. Өөрөө бол “Би тийм ч онцгой өндөр биш Ган нэртнүүдээсээ л арай өндөр байх” хэмээн даруу загнадаг. Ямартаа ч түүнийг гэргийтэй нь харьцуулахад их онцгой өндөр харагдаж байна шүү. “Эрийн сайхан бөхчүүд, эхнэрийн сайхан бүжигчид” гэгчээр түүний гэргий нүдэнд дулаахан сайхан бүсгүй аргагүй л залуу гарьдыг чимэж байна даа. Өндөр хүний хажууд л намхан харагдаад байгаа болохоос дундаж нуруутай бүсгүй байгаа биз.
МҮБХ-ны Р.Нямдоржийг нэг хэсэг хүүдээ цол авч өгөх гэж найраа, наймаа явуулсан гэж шуугиж байв. Өөрөө бол хүмүүсийг баярлуулах гэж барилддаг хэмээн гэнэхэн яриа өрнүүлдэг залуу бөхөд мэдээж энэ дүгнэлт таагүй санагдсан байх.
Харахад ааваараа тэгтлээ цол гуйлгаж, бадар бариулаад байхааргүй бие хаа сайтай гарьдад хэзээ нэгэн цагт энэ ам ярианд хариу өгөх өдөр ойрхон байгаа биз. Баянзүрхэд агаарын сайхан газар сууц бариулж бизнест хожуухан хөл тавьсан Н.Ганбаатар чацарганын суулгац тарьсан гэсэн. Буян санаж, хүмүүсийг баярлуулахын төлөө хийх түүний үйлс үргэлжилсээр байгаа.

Б.Уян
Сэтгэгдэл (3)