Энэ бүсгүйг хэн ч харсан насандаа баймгүй толиотой гэдгийг нь хүлээн зөвшөөрнө. Өөрөөсөө 12 насаар дүү, бас ч үгүй охидын нүдэнд тордог дуучин залуугийн хайрыг татсан тэр мөчөөс эхлэн хүмүүс Астрогийн эхнэр гэдгээр нь алдахгүй таних болсон.
Залуухан хархүүг хойт аав болгож, амьдрал сургахын зэрэгцээ хоёр хүүхдийг нь төрүүлж элэг бүтэн гэр бүл цогцлоосон Б.Оюунтуяа одоо ч ингэж илэн далангүй хувцаслахаас буцдаггүй. Нэгэнт эмэгтэй хүн болж төрснийх, хэдэн ч хүүхэд гаргасан бие галбираа хадгалж, сайхан залуугаар хайрлуулж гал цогтой амьдарч болохгүй нь юу байхав.
Эхнэр нөхөр хоёр он цаг улирах тусам насны зөрүү нь арилж, хоорондоо улам адилхан болдог гэдэг. Дуучин Астро, Б.Оюунтуяа хоёр тэгтлээ ялгаатай харагддаггүй юм билээ.
Б.Оюунтуяаг нөхөр нь “Манай эхнэр эерэг энерги түгээдэг цоглог бүсгүй” гэж тодорхойлсон. Энэ зураг танд харин ямар сэтгэгдэл төрүүлж байна даа. Эерэг мэдрэмж төрж байгаа бол Астрогийн тодорхойлолт үнэнээс гажаагүй гэсэн үг дээ.
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (7)