Сайн эзэгтэй Т.Баярзул

Сайхан бие хаа, хөөрхөн царайтай бүхэн алдартай загвар өмсөгч болж чаддаггүй. Хичнээн загварын тайз залуу насны мэргэжил гэдэг ч үнэхээр чадвар, чансаа өндөртэй загвар өмсөгч нар өтөлтөлөө энэ нэрээ хадгалж үлдсэн байдаг. Харин манайдаа цорын ганц загвар өмсөгч, мисс хүн ямар байх ёстойг өөрийн биеэрээ төгс харуулж байгаа хүн бол топ модель Э.Одгэрэл. Хувийн амьдралаа орхигдуулан байж мэргэжилдээ үнэнч, модель нэрээ нэр төртэйгээр авч яваа тэрээр одоо хүртэл залуу охидтой энэ зэрэгцэн тайзнаа гунхаж байна.

Тэгвэл орчин үед өндөр нуруу, хөөрхөн царайтай бүхэн загвар өмсөгч, мисс өргөмжлөлийг өөрөө өөртөө өгсөн юм шиг олширсон байх юм гээч. Тэдэн дундаас өдрийн од шиг чансаа өндөр загвар өмсөгч нар үе үеэрээ байсаар ирсэн. Тэдний нэг бол загвар өмсөгч Т.Баярзул. Гэвч тэрээр загварын багш нарынхаа урмыг хугалж ид мандан бадарч байх үедээ айл гэрийн журамт гэргий болж сураг алдарсан. Үргэлж өндөр өсгийт өмсөөд хувцасны өлгүүр шиг тайзнаа алхахаас зүрх нь халширсан уу Т.Баярзул бизнесмэн эрийн голомтыг сахиж гэрийн мухараас хамраа цухуйлгахгүй удсан. Гэтэл гэнэт олны өмнө гарч ирэхдээ нэг биш нэлээд хэдэн хүүхдийн ээж, журамт гэргий болсон Т.Баярзулын дүрээр гарч ирлээ.

Нөгөө олны нүдийг хужирласан этгээд зүс царайтай сайхан бүсгүй маань танигдахын аргагүй өөрчлөгдөж,  бизнесмэн эрийн эхнэр биш энгийн нэгэн бүсгүй гэмээр харагдаж байх чинь. Уг нь бизнесмэн эрчүүдийн эхнэрүүд гоёж гоодсон, хаана ямар үнэтэй хувцас байна түүнийг цуглуулаад явж харагддаг.

 Харин Т.Баярзул эсрэгээрээ энгийн хувцаслаад хүүхдүүдээ хичээл сургуульд нь зөөсөн эгэл бүсгүйн амьдралаар амьдарч байна. Магадгүй Т.Баярзул нэр алдар гэхээсээ ийм л гэр бүл, ийм л амьдралыг хүсэж, мөрөөдөж байсан байх л даа. Нөхрийнхөө нөмөр нөөлгөнд хүүхдүүдээ харж хүмүүжүүлсэн гэрийн сайн эзэгтэй байх түүний туйлын хүсэл ч байсан байж мэднэ.

Хэрвээ Т.Баярзул загварын ертөнцөд байсан бол топ Э.Одгэрэлээс илүү бүр илүү байх байсан гэж загварынхан ярьцгаадаг. Тэгвэл сайхан бүсгүй маань гурав дахь хүүхдээ өлгийдөж авахаар зэхэж байгаа бөгөөд бие давхар ч хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь зөөсөн сайн ээжийн үүргээ бүрэн дүүрэн биелүүлсээр. Түүний нөхрийг хэвлэлийн магнат Ц.Балдорж агсны хүү Д.Мөнхтүшиг гэдгийг уншигчид андахгүй мэдэх билээ.

М.Сонор

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (13)

  • Зочин
    Юун Балдоржийн хүү вэ. Энэ нөхөр чинь эхнэр нь Балдоржтой суухдаа дагуулж ирсэн хүүхэд нь биздээ. Сурсан мэдсэн юмгүй толгой муутай, дээрээс нь царай муутай цалин багатай шалихгүй юм байж бас муухай их зантай, энэ Мөнхтүшиг гэдэг атийсан гахай одоо бизнесмен байлаа юу. Харамч хар эхээсээ таван төгрөг хэлтэй амтай сааж амьдардаг л гэдэг шүүдээ. Энэ сайхан хүүхэн ч зовж яваа байхаа. Амьдралаа өөд нь татаж явах сүйхээгүй, олигтой ажил ч хийж чадахгүй арчаагүй эртэй суучихсан хөөрхий бүсгүй.
    2014 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин
    Яахав дээ ! Зайлуул , амьдрал гэж хэнийгч нугалж чадах юуг ч яаж ч чадах аугаа юм байдаг юм шуу дээ! Урьд нь эцэг эх элэнц нь юу хийсэн байна тууний ур дагаварыг хойч уе нь амсдаг гашуун ч гэсэн туйлын унэн байна даа!
    2014 оны 09 сарын 18 | Хариулах
  • 123
    Сайхан бүсгүй л харагдаж байна. Заавал брэнд өмсч, гэрийн үйлчлэгчтэй байснаараа эмэгтэй хүн жаргадаг юм биш. Энгийн байх тусмаа сайхан.
    2014 оны 09 сарын 18 | Хариулах
  • jaagii
    Bayrzul mon vv.Mon bol arai l bishee.
    2014 оны 09 сарын 17 | Хариулах
  • eed
    za,bitgii hutsatsgaa.oorsdiigee hel! hanidaa halamjtai,ur huuhdee osgood yavj baigaa emegtei gees iluu saihan busgui gej bdgiimuu?! esvel hun hunii ovor damjsan model nertei yanhnuudtaigaa anduuraad bna uu ?
    2014 оны 09 сарын 17
  • Bond
    Harin bi sayhan taarsan taniaguue unendee mini shutdeg zagwar umsugch bsn huurhun egch bsn odoo arail bish bolson bnalee
    2014 оны 09 сарын 17 | Хариулах
    • eed
      za,bitgii hutsatsgaa.oorsdiigee hel! hanidaa halamjtai,ur huuhdee osgood yavj baigaa emegtei gees iluu saihan busgui gej bdgiimuu?! esvel hun hunii ovor damjsan model nertei yanhnuudtaigaa anduuraad bna uu ?
      2014 оны 09 сарын 17
  • зочин
    Нөхөр нь ийм сайхан эхнэр авчихаад алган дээрээ бөмбөрүүлэх хэрэгтэй ш дээ...Боломжтой байж гэрийн үйлчлэгч авах хэрэгтэй...Эхнэрээ улам үзэсгэлэнтэй байлгаж гайхуулахгүй муу л залуу байна.Амьдралд нухлуулсан хүн шиг харагдаж байна...Баттүвшин гэгч залуу монголчуудаас ичээч...
    2014 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин
    ooroo archaagui bn,halamjgui nohortei bailaa bailaa geed huvtsas avah uschind oroh moneygui l bv gj de.
    2014 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин
    Эмэгтэй хүн Сайн нөхөртэй суувал улам өнгө ордог харин халамж муутай тааруухан амьтантай суувал нэг иймэрхүү
    2014 оны 09 сарын 17 | Хариулах
  • Харин тийм
    Муул хүнтэй сууж дээ угаасаа. Эхнэрээ тордох нь битгий хэл бүүр доош нь оруулчихсан байх юмаа. Ямар сайхан хүүхэн билээ дээ
    2014 оны 09 сарын 17
  • 123
    Muu l huntei suuj dee. Ehneree tordoj chadahgui
    2014 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин1
    эмэгтэй хүн ийм байхдаа л сайхан ш дээ
    2014 оны 09 сарын 17
  • Хуц чи
    Хүний амьдрал та нарт ямар хамаа байнаа. Энэ сэтгүүлч нэртэй биеэ үнэлэгчид одоо болимоор юм. Та нарыг биеэ үнэлэгч гэдгийг өөрсдөө ч хүлээн зөвшөөрөх юм билээ. Чамд хүн яаж амьдрах, юу идэх, юу өмсөхийг заах эрх байхгүй шүү. Чи өөрөө амаа зөв угаагаад, бөгсөө зөв арчлаад явж сураагүй байгаа даа, аягүй бол.
    2014 оны 09 сарын 17 | Хариулах
  • нөхөр нь муу байна даа
    Эмэгтэй хүний сайхан муухай гоё дэгжин байх нь эр нөхрөөс нь шууд хамаардаг. Шүрийн хүү Мөнхтүшигийн бизнесмэн гэж дээ. Ээжээсээ л хараат таван төгрөг гуйж амьдарч байгаа хүн шүү дээ. Тийм болохооср Балдорж гэх сайхан хүний буяныг энэ бэр нь яаж эдэлж сайхнаараа байхав дээ хөөрхий ядруухан харагдаж байна даа Имй сайхан охиныг ийм авгай болгочих гэж дэ. Өвөрмөц сайхан төрхтэй модель байсан юм сан
    2014 оны 09 сарын 17 | Хариулах
    • Харин тийм
      Муул хүнтэй сууж дээ угаасаа. Эхнэрээ тордох нь битгий хэл бүүр доош нь оруулчихсан байх юмаа. Ямар сайхан хүүхэн билээ дээ
      2014 оны 09 сарын 17
  • Зочин
    arai ch de..haash,yaish hainga emh tsegts muutai yuma da.emegtei hun iim baih zugeer gej uu
    2014 оны 09 сарын 17 | Хариулах
    • Зочин1
      эмэгтэй хүн ийм байхдаа л сайхан ш дээ
      2014 оны 09 сарын 17
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025