”Найрсаг Улаанбаатар” зөвлөгөөн болно

Монгол улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой, Улаанбаатар хотын 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран “Найрсаг Улаанбаатар” зөвлөгөөнийг 09 дүгээр сарын 17-ны өдөр буюу өнөөдөр 09.00 цагаас Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулах гэж байна.

Улаанбаатар хот 2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээж авдаг болох томоохон зорилтыг тавьсан. Энэхүү зорилтод хүрэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн ач холбогдол, зорилгыг зөвлөгөөний үеэр оролцогчдод танилцуулж, цаашид аялал жуулчлалын онцлог үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүнүүдийг хамтран гаргах талаар зөвшилцөх юм.

Зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын Захирагч Э.Бат- Үүл оролцоно. Мөн Улаанбаатар хотод аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, соёл урлаг, спортын төлбөрт үйлчилгээ үзүүлдэг 600 гаруй аж ахуйн нэгж оролцоно.

Г.Солонго

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025