Монголын залуус өөрийн бие хаадаа анхаарал хандуулж, бодибилдинг, фитнессээр хичээллэдэг болоод багагүй хугацааг үдсэн. Бодибилдингийн эмэгтэй тамирчдын нэг, анхны фитнесс мисс, анхны Олон улсын хэмжээний мастер, А зэрэглэлийн шүүгчийн эрхтэй Б.Сугарсүрэн Алтан гадас одонгоор энгэрээ мялаалгажээ.
Түүний хувьд зургаан настайгаасаа эхлэн уран сайхны гимнастикаар хичээллэж эхэлсэн бөгөөд Москвад арван жилээ дүүргэж Туркт багш, дасгалжуулагч мэргэжил эзэмшин эх орондоо ирж МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийг дүүргэсэн.
Алдарт дуучин Мадоннагийн тоглолтыг үзэж байгаад түүний булчинлаг биеийн хараад, яг ийм болохсон гэж бодсон гэдэг. 2000 оноос бодибилдинг, фитнессийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2004 онд Европын бодифитнесс мисс болж байсан. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, Зүүн Азийн аваргын алт, мөнгөн медальт, Монгол Улсын хошой аварга зэрэг олон шагналын эзэн юм.








Г.Бөртэ
Сэтгэгдэл (10)