Хэнбугай ч гэсэн хайр дурлалын өмнө байдгаа барьж, өөрийгөө умартдаг нь хүн төрөлхтний мөнхийн хууль гэлтэй. Ард түмэндээ хүндлэгдсэн, дуучин хэмээх эрхэм нэр алдартаа эзэн болж яваа Ш.Чимэдцэеэ одоо ч гэсэн гялалзсаар яваа.
Цахим ертөнц хүчээ авсан энэ үед хэний фэйсбүүк гоё зурагтай, олон лайктай байна түүнийх байх нь олонтаа харагдана. Өдий насанд биеэ сайхан авч яваа нь эхээс төрсөн бие, зүс царайндаа гадны нөлөө оруулалгүй өвч бүрнээр нь хадгалж байгаагийнх нь үр дүнд нүд, хөмсөг, үс гэзэг нь янзаараа байгаа нь энэ.
АЖ хэмээх эрхэм цолондоо эзэн шиг эзэн болж яваа түүний амьдрал, дурлал МУГЖ Б.Түвшинжаргалтай салшгүй холбоотой. Орь залуу насандаа дөрвөн настай хүүтэйгээ торойж хоцорсон тэрбээр дахин бүл нэмээгүйгээ амьдрал тэгш биш хэмээн тайлбарладаг.

МУГЖ Б.Түвшинжаргалын хувьд дуучин охин төрүүлсэн сайн бөх, сайн дуучин имижээ хадгалан “цэмбийдэг” ч Т.Баясгалангийн ээж, Ш.Чимэдцэеэ нараас өөр бас нэг бүсгүй байдаг сураг чих дэлсэв. Албан ёсны “хань” хэмээн тэр гэргийдээ ихэд хүндэтгэлтэй ханддаг Б.Түвшинжаргал Ш.Чимэдцэеэгийн эд хөрөнгөнөөс нэлээдгүйг аван “жинхэнэ” гэргийдээ очсон сурагтай.
Ш.Чимэдцэеэ Б.Түвшинжаргалдаа ийм нэгэн шүлэг зориулж байжээ.
Д.Түвшинжаргалд
... Залуу насыг минь илжиртэл дарж
Зандан сэтгэлийг минь мөсөөр хучсан
Андуу эндүүтэй орчлонд
Амин зуулгын минь бүгдийг цөлөмсөн
Гайгаар зурсан тэр зурагны
Ганцхан саарал зураас байлаа чи
... Ганцхан өөрийн чинь өмнө байсан
Гангар шаазангаа чи
Гашуун зовлон дүүргээд
Газар алдаад хагалчихлаа
Мөн ч их тэссэн тэвчээр минь
Мөрөн дээрээс дараад байнаа
Би чиний тоглоом байхаа болилоо
Бишгүй зүдэрлээ одоо боллоо.......
2011.07.10
Сэтгэгдэл (16)