Аль нэг киноны дэлгэцнээс нүцгэн шахуу харагдаж эрчүүдийн харцыг өөр дээрээ унагадаг жүжигчин Г.Отгонцэцэг эрс шийдэмгий байдлаараа өөрийн гэсэн орон зай өнгө төрхийг бүтээгээд авсан билээ. “Яагаад би цамцаа тайлаад олны өмнө дотуур хувцастайгаа бүжиглэж болохгүй гэж. Болохгүй юм гэж байхгүй ш дээ” гэж хүртэл ярьж явсан удаатай.
Тэрээр саяхан нэгэн киноны нээлтэнд ирэхдээ өнөөх нүцгэн биеийг алдаршуулан гунхалздаг халуухан Г.Отгоо биш бабушка дүрд хувирсан байв. Аль хэдийнэ моодноос гарч, загвар нь хоцрогдсон шил зүүж, энгэр заамандаа цэцэгтэй битүү цагаан плаж өмссөн нь эгээ л бабушка шиг харагдаж буй талаар харсан хүмүүс жиг жуг хийгээд авна лээ.
Г.Отгоо нүцэглэхээс залхсан байлаа ч, олны өмнө гарч ирэхдээ, юу өмсөхөө бодолцмоор л юм.


П.Урнаа
Сэтгэгдэл (12)