
Топ модель Г.Уранцэцэг хаана ч явсан хэвлэлийнхнээс нуугдаж зугтаж явдаг нэгэн. Сүүлийн үед олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцож, үзэгдэж харагдаагүй тэрээр нэгэн киноны нээлтэнд хүрэлцэн ирж харагдсан юм.

Энгийн хүмүүстэй зэрэгцэн сууж кино үзэхээс татгалзсан топ Г.Урнаа кино театрын VIP өрөөнд хэдэн миссүүдийн хамт үзсэн бөгөөд нүүрээ хэнд ч харуулахгүй гүйх шахуу орж, зугтах шахуу гарч одсон билээ.

Түүнийг харсан ойр хавийнхан эрхэм топ маань дахиад ямар юмаа янзлуулсан болоод нүүр, нүдээ нуугаад байгаа юм бол, ингэж зугтаж яваад бүр бүх юмаа гэмтээчих вий дээ хэмээн халаглан зогссон. Мэс заслын ширээнээс шинээр мэндэлж эрүү, нүүрний хэсгээ бүхлээр нь өөрчилсөн топ Г.Уранцэцэг сүүлд юугаа өөрчилснийг ёстой цаг хугацаа харуулах байх даа.

М.Сонор
Сэтгэгдэл (5)