“Миний ах Атаман”-ы дошин дээр

Хар гонжоор гоёсон баахан жентельмэн залуус “Миний ах Атаман” киноны нээлтийн тайзыг ярайтал дүүргэв. Сүрдмээр үс гэзэг, сахал самбаа, стил имидж нь донжтой гэгч харагдана лээ.
Тайзан дээр нэр дуудагдан уригдах нэгнийгээ сүртэй гэгч нь балешиглаж хөөрөгдөөд л ёстой галзуу барын аманд гараа хийхээс буцахааргүй цоглог байлаа шүү. Тэр хэмжээгээрээ үзэгч олны цөсийг хөөргөөд авлаа.

Нэрнээсээ авахуулаад утгаа  илтгэх мэт эмэгтэй жүжигчин тун ховор. Ёстой л шижигнэсэн залуус тус киноны дүрүүдийг бүтээсэн бөгөөд гол дүрд М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва зэрэг залуу жүжигчдээс гадна,  Гавъяат жүжигчин Ц. Төмөрбаатар, МУСТА Ц.Төмөрхуяг нар тогложээ.  

Жүжигчин О.Бат-Өлзий, С.Сарантуяа  нарын хүү УДЭТ-ын жүжигчин Б.Тамир зохиолыг бичиж найруулсан Б.Тамирын хувьд урьд нь “Аз жаргалын шок” инээдмийн киног найруулж байсан. Тус кино нь энгийн хөнгөн жанраар гоц гойд онцгойроод байх юмгүй байсныг мэдэх биз. Бөөн "шок"-ноос гарч атаман болж дэвшсэн Б.Тамираагийн кино бүтээх замнал дардан байгаагүй биз ээ. 

Атаман ахтай болох юмсан

Дээд ангийн ах нартайгаа зодолдож байгаад ээж аавд баригдаж “алуулах” үе хоёр дүүд минь байнга гарна. Багш нь тэднийг ховлоно. Хөвгүүд яагаад бие биенийгээ дээрэлхэх гээд байдгийг ер ойлгодоггүй байлаа. Эрчүүдийн дунд бие биендээ омгорхох, хэн нэгний дээр гарах гэсэн төрөлхийн шинж байдагтай холбоотой юм шиг ээ.

Оюутан болоод явсан ахыгаа амралтаар очихоор тэр ангийн тэр биднийг тэгж дээрэлхсэн гээд л ярьж өгнө. Ах нь хариуд нь “ахдаа дараа нэг тааралдвал зааж өгөөрэй” гэж ирээд л өмөөрөх янзтай, бас ч үгүй хариуг нь амсуулах юм ярина.

Ах нар ингэж л дүүгээ хамгаалах харамлах, дүү нь ахаараа бахдах хамгаалууж өмгөөлүүлэх гэсэн хоёр сэтгэлийн уулзвар дээр бас нэг хайрын тодотгол үүсэх аж.

Кино яг үүнийг л өгүүлнэ. Өгүүлэмж нь дэндүү энгийн хэрнээ, сэтгэл хөдлөм аж. Дүү нараасаа сонсдог байсан тэр л утга учиргүй яриаг кинон дээрээс олж харлаа.

Охидууд энэ сэтгэлийг хэзээ ч ойлгохгүй нь лав. Тэр утгаараа энэ  кино эрчүүдэд илүү ойр санагдах нь гарцаагүй. Хэнд ч итгэхэд бэрх болсон өнөөгийн нийгэмд чинь охидууд ч гэсэн өмгөөлүүлж хамгаалуулах Атаман ахтай байвал сайхан даа.  

Хангүг адал явдал

Өнгө мөнгөний төлөөх дайн тулаан хаа ч дуусахгүй, мөнхийн сэдэв байдаг.  Хүн гэгч амьтан дэлхий дээр оршигч бүхнийг зохиочихоод эцэст нь өөрөө тэр бүхнийхээ боол нь болдог билээ. Мөнгийг хүн л зохиосон, өнөөдөр тэр халтар мөнгөний төлөө хүн өөрөө л үхэж байна. Ийм дүр зургийг кино бүхнээс шахуу харж болно.

Солонгосын кинон дээр томоохон компаний эзэд, бизнесийн талбарт өрсөлдөн тэрсэлдэж бие биенийгээ “хоролмаа”-дах үйл ажиллагаа зохион байгуулж харагддаг. Тэдгээр захирлуудын гар хөл болсон хар хослолтой залуус хоёр талаас гүйж ирээд л тулалдаж гардаг биз дээ. Тэгвэл дээрх атаманууд ч яг л тэр дүр зургийг санагдуулж байлаа.   

Жүжигчин М.Баярбат, Ж.Алтаншагай нар төрсөн ах дүүгийн дүрийг бүтээсэн. Ах дүү хоёр бизнесийн салбарт өрсөлдөгч хоёр талын толгойлогчийн баруун гар нь болсноор хоорондоо дайсагнагч болж таарна. Эцэг эхээсээ өнчрөн хоцорсон тэрсхэн хоёр хүү амьдралын эрхээр салж ийнхүү эргэн учрахдаа бие биенийгээ танилгүй өрсөлдөнө.

За энэ ч яахав киноны үйл явдлыг та дэлгэцнээс үргэлжлүүлэн үзээрэй. Киноны зохиол болоод найруулга, утга санаа сонирхолтойн дээр тун давгүй гээд үнэлчихмээр. Харамсалтай нь ямар ч зүйл төгс байдаггүйн жамаар өөлөх юм бас байж л таарах. Зулай зулайгаа гишгэн төрсөн ах дүү хоёр бие биендээ ямархан нандин байдгийн учгийг бүтээлээрээ харуулахыг зорьж. Кино бүхэн дээр гардаг хосуудын хайр сэтгэл, эмэгтэй хүний дүр ганц ч үүрэг гүйцэтгээгүй.

Гагц эрчүүдийн хоорондох холбоо, зөрчил тэмцлийг харуулах үзэгдлүүд чухал байр суурийг эзэлжээ. Энэ ч утгаараа эрчүүдийн дундах хатуу тоглоом, тэдний хоорондын тэмцэлдээнийг харуулсан байх нь зүй ёсны хэрэг.

Ингэхдээ Солонгосын савангийн дуурь, адал явдалт гээд ямар ч кинон дээрээс харагдаад байдаг зодооны хэсэгтэй. Дан ганц зодооны хэсэг гэлтгүй бүхий л процесс яг л Солонгос кино үзэж байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлж байсан.   

Энэтхэг “үхэл”

     
 

Ямар ч билээ дээ нэрийг нь санахгүй юм. Зурагтаар л үзэж таарсан. Хүний наймаа хийдэг мафийн бүлэглэлд баригдсан хэсэг охидыг аварчихаад өөрөө алуулдаг нэгэн хөөрхөн бүсгүй гардаг Энэтхэг кино байдаг даа.

Гэртээ эргэж ирэхэд  мафийхан отож байгаад нуруу руу нь хутга зооход хайртай залуу нь гэрт нь гүйсээр орж ирэхэд нуруундаа хутга зоолгосон бүсгүй инээсээр очиж тэвэрдэг.

Яг иймэрхүү үйл явдал Жүжигчин Б.Хулан, М.Баярбат нарын сцен дээр харагдана лээ. Энэ агшин Энэтхэг киноны хэсэгтэй адилхан санагдсаныг хэлэх хэрэгтэй.

Монголчуудын хэзээнээс бусдыг дуурайх хуулбарлах гэсэн зан байгаад байдаг юм шиг. Тэр дундаа урлагийнхан аливаа уран бүтээлээ бүтээлчээр сэтгэх нь үгүй болсон доо. Заавал нэг солонгосын эсвэл энэтхэгийн киноны үйл явдлуудыг дуурайхаасаа илүү өөрсдийн гэсэн онцлогийг харуулах хэрэгтэй л байсан юм.

“Миний ах атаман” ... Ингэж хэлдэг, хэлэхийг хүсдэг давилуун онгиргон дүү нар, эр хүн шиг эр хүн, ноён нуруу байж чаддаг мужик ах нарт энэ кино тун онцгой сэтгэгдэл төрүүлж байгаа биз ээ. Б.Тамир яван чангарч байна. Цэл залуухан СТА, тус киноны баг хамт олонд баяр хүргэе. Шинэ киноны дуулиан намдаагүй байхад үзэгчид аль хэдийнэ түүний дараагийн уран бүтээл юу байх бол гэж хүлээж байна. Гэнэн, цайлган залуусын хайр сэтгэлээс шууд атаман руу цойлсон Б.Тамир нээрээ дараа нь ямар кино хийх бол?

 

П.Урнаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (12)

  • Zochin
    ugasaa solongostoi tostoi zvil bn lee.
    2014 оны 09 сарын 18 | Хариулах
  • kkkkkk
    сайн бүтээл л олон шүүмж дагуулдаг гэдэг дэ..............................................................................................................................................................
    2014 оны 09 сарын 18 | Хариулах
  • kkkkk
    аливаа уран бүтээл шүүмжлүүлэхээр л болсон бол сайн бүтээл болсон гэсэн үг. Харин шүүмжлэл дагуулахгүй хэн ч тэр бүтээлийн талаар тоож хуцахааргүй юм бол тэр муу бүтээл гэдийн би лээ ш д..
    2014 оны 09 сарын 18 | Хариулах
  • tuugii
    Haana hezee nerguibaatar guia gardag yum boldoooo?
    2014 оны 09 сарын 18 | Хариулах
  • Setguulchid
    Jujigchin Nerguibaatar ene kinond toloogui. Tgd kino urlag oihgui bol hutsalgui duugaa baij sur. Hunii huch hudulmuruu gargaj hiisen uran buteeliig chi shuumjleh erhgui
    2014 оны 09 сарын 18 | Хариулах
  • энхээ
    сэтгүүл зүйн төрөл жанрын аль нэг нь гэе гэхээр оноож хэлэх нэргүй их л арга ядсан юм бичжээ хөөрхий
    2014 оны 09 сарын 18 | Хариулах
  • setgvvlch gj iim zvil bichdeg hvniig heldeggvi ym
    saihan l kino bolson bna le shdee demjeed ugch chaddaggvi ym bol duugvi l bj boldgumu? Ymarch baisan bai hodolmorlood hiij bvteej bnaa gedeg mongoliin kino urlagt neg shine tesrelt l hiisen kino bna lee. Mongold iim kino garch bgaagvi shvv dee. Zaluu hvmvvs hj bvteej bna yagaad bolku gj? Chadaj bna shd. Oshoo ilvvg hiigeerei amjilt zaluusaaaaa
    2014 оны 09 сарын 18 | Хариулах
  • setgvvlch gj iim zvil bichdeg hvniig heldeggvi ym
    hvn uuruusuu deegvvr, uuruus ni ilvv zvild l ataarhaj muu heldeg shvvdee. Odoonii zaluuchuud neg negniigee muug vzeh gesen l ulsuud bhiin. Ta naraas l deer bvhel bvten kino hiigeed ter kinog amiluulj bga jvjigchid bas nairuulj bga nairuulagch hvn bolgon uuruus tani ilvv gedgiig helchii. Tanii hiisen bvteesen zvil yu ve? Haraal idsen hvnii hiisen bvteesen zviliig muulah uu? setgvvlcheee negiig bodoj 2 g yungaa l daa setgvvlch l ym bol.....
    2014 оны 09 сарын 18 | Хариулах
  • Khulan
    Ene setgvvlchid enenes oor hiij chadah yum bhgvi lde.haraal idsen Amitan be
    2014 оны 09 сарын 18 | Хариулах
  • Khulan
    Ene chin duuraigad bsan bhgvi l bnleshde ugasa haana ch iim amidral bdag shv de amidral der bolj bdag bodit zviliig haruulsan bsan.goy kino bnle shv jvjigchid n ch mundag togloson Dvr dvree orsdodo tarulj ih hoorhon gargasan bnle shv .zaluchudda amjilt hvsii
    2014 оны 09 сарын 18 | Хариулах
  • yahwee
    Яах вэ дэээ зайлуул магтан алаад байгаа муудаа энэ сэтгүүлч ...алвал алсан шиг алахгүй хулгай инээ тэрээгийн яриал ...
    2014 оны 09 сарын 18 | Хариулах
  • Zail
    Bicheh yumaa olj yadsiinmde iim teneg yum yah gej hiij bdimde
    2014 оны 09 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025