Дуучин Т.Амина СТА боллоо

Улсын филармонийн гоцлол дуучин Т.Амина бие даасан тоглолт, сиди гаргаж үзээгүй нэгэн. Гарын арван хуруунд багтахаар цөөхөн хэдэн дуутай тэрээр саяхан урлагийн ажилтны өдрүүдээр СТА цол тэмдэгээр энгэрээ цоолжээ.

Өнгөрсөн жил СУИС-ийг дуучнаар төгссөн Т.Амина төгсөөд жил ч болоогүй байж СТА боллоо. Үүнд “СТА гэх цол тэмдэг ямар ч үнэ цэнэгүй болсон гэдэг нь үүнээс тод харагдаж байна. Уг нь бол уран бүтээл хийж, ганц ч болов бие даасан тоглолт хийсэн хүнд СТА гэх эрхэм цолыг олгодог гэнэ лээ. Гэтэл болсон болоогүй хэдэн дуу дуулж, хэрэгтэй хэрэггүй хэдэн дүр бүтээснийхээ төлөө СТА гэх цол тэмдэгийг өнөөгийн хэдэн залуучуудын дээрээс бороо шиг асгаж байна” хэмээн цахим ертөнцийнхөн ихээхэн эсэргүүцэж байна. Ямартай ч Т.Амина хамгийн залуу СТА-аар тодорсонд баяр хүргье. Оюутны ширээнээс босонгуутаа СТА болно гэдэг ховор тохиолдол шүү.

М.Сонор

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • zulaa
    hogshin stiltei maiga har ohin bna
    2014 оны 09 сарын 30 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025