Урлагийн гэр бүлээс урлагт хөл тавьсан дуучин Н.Ганхуяг мэргэжлээ хөтлөгчөөр солин чанартай арга хэмжээн дээр олонтаа харагдах болсон. Гадаад хэлэнд ус, цас түүний хувьд энэ нь нэг төрлийн өөрийгөө сорих, хэлний мэдлэгээ улам бататгах сонирхол байж болох юм.
Харин түүний гэргий Ч.Батгэрэл гэж СУАТ-аар овоглосон балетчин, тун даруу төлөв бүсгүй бий. Ямар ч хувцасыг амьдруулан хээнцэр дэгжин харагдахуйц биеэ авч явдаг хатагтайн энэ хаврын чиг хандлага нэг иймэрхүү.
Хэт содон гэмээр авч усгал ус шиг дөлгөөхөн, цэгцтэй балетчинд бол яав ч шоуны хувцас шиг харагдахгүй юм байна.
Харин охин Г.Солонго нь аавтайгаа хаа сайгүй “хэлхэлдэж” явдаг гэсэндээ эршүүд бололтой. Энгийн даруу байдлаар хувцасласан түүний хувьд имиж бүрдүүлэлт магадгүй “толгойдоо юм хийх” гэдэг утгаар хэмжигддэг болов уу. Аавын охидууд ер нь л ийм даруу төлөв байдаг даа.

Б.Уян
Сэтгэгдэл байхгүй байна