Гоо сайхан ертөнцийг аварна. Ертөнцийг аврах гоо сайхны амин сүнс болсон үрчлээгүй, сайхан арьсыг сайхан чигээр нь хадгалах сонгодог арга бол тогтмол энгийн арчилгаа гэдгийг мастер гоо сайханч Д.Мөнхтуяа зөвлөж байна. Тэгвэл тогтмол энгийн арчилгаа гэж юу вэ? Арьсныхаа онцлогт тохирсон сайн чанарын бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж, 7 хоногт нэг удаа салоны арчилгаа буюу гоо сайхны массажинд орох асар энгийн амьдралын хэв маяг юм.
Та хэрвээ ийм хэвшлийг амьдралынхаа нэг хэсэг болгож чадвал хэзээ хойно нь лазер, тариа болон косметик хагалгааны ширээн дээр хэвтэх шаардлагагүй. Энэ мэт бидний мэддэг ч тэр бүр мэддэггүй юм шиг амьдардаг гоо сайхны үнэт зөвлөгөөнүүдийг ВdS салоны мастер гоо засалч Д.Мөнхтуяа өгч байна.
Дашрамд нэмж дуулгахад тус салон хөмсөгний үстэй мэт харагдах шивээсээрээ Улаанбаатартаа толгой цохидог. Энэхүү шивээсийг 3D шивээс гэдэг бөгөөд Монголд анхлан нэвтрүүлсэн хүн нь Д.Мөнхтуяа юм байна. Зураач мэргэжилтэй тэрээр АНДОҮГ 10-р олон улсын тэмцээний анхны Гран При шагналын эзэн болж байсан туршлагатай гоо сайханч юм. Түүний зөвлөгөөнд анхаарлаа хандуулъя.
-Энгийн тогтмол арчилгаа арьсны гоо сайханд хамгаас чухал гэлээ. Энэ талаараа жаахан тодруулаач?
-Залуу нас өөрөө гоо үзэсгэлэн гэдэг шүү дээ. Үнэхээр ч 35-аас доош насанд нүүрээ будаагүй байсан ч, үнэтэй хувцас өмсөөгүй ч унжаагүй арьс, булчингийнх нь чанга, нягт байдал өөрөө чимэг болж байдаг тул залуу нас өөрөө гоо үзэсгэлэн гэж үг гарсан байх.
Харин 35-аас дээш насанд энэ байдлаа жигд хадгалахад тогтмол арчилгаа маш чухал үүрэгтэй. Дөч хүрсэн ч /косметик хагалгаа хийлгээгүй/ залуу толигор арьстай, үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд байдаг.
Тэдний гол нууц нь арьсны тогтмол энгийн арчилгаа юм шүү дээ. Өөрөөр хэлбэл хүн болгонд ийм боломж бий гэсэн үг. Ер нь ӨӨРТӨӨ хэр их үнэнч, хэр арчаатай байсан нь эмэгтэй хүний 40 наснаас хойш дүгнэгддэг.
-Тэгвэл өдөр тутамдаа гоо сайхандаа баримтлах зарчим, хэвшил болгох зүйл буюу тогтмол арчилгаа гэдэг нь юу вэ?
-Олон хүчин зүйл байдаг ч хамгийн чухал 3 аргыг энд зөвлөе. Орой болгон тогтмол цэвэрлэгээ хийх маш чухал. Учир нь арьсны эд эсийн нөхөн төлжилт, залуу эд эс үүсэх үйл явц унтаж амарч байх үед явагдаж байдаг.
Арьсаа цэвэрлээгүй унтсан 1 шөнийн цаг хугацаа арьсны хэвийн гуужилтанд шууд нөлөөлж, машинаар зүйрлэвэл түгжрэл үүсгэнэ. Учир нь цэвэрлээгүй тохиолдолд арьсны эд эсийн нөхөн төлжилт, коллагены хэвийн өсөлтөнд муугаар нөлөөлөхөөс гадна арьсны гадаргуу дээрх бохирын урвал нь эсжилт үүсгэж байдаг тул арьсыг ёстой цаг, минутаар хөгшрүүлэх нэг шалтгаан болж байдаг.
Хөгшрөлтийн шинж тэмдэг нь үрчлээнээс илүү булчингийн суулт, арьсны унжилтаас харагддаг. Тиймээс нүүрний булчинг чангалах, тунгалагийн эсийг хөөх зөв техниктэй гоо сайхны иллэгэнд тогтмол явах. Энэ бол нүүрний арьсны тухайд фитнес л гэсэн үг.
Байнга фитнес, аеробикээр хичээллдэг хүний бие галбир зөв, булчин мах нь чанга байдаг даа. Яг үүнтэй адил нүүрний арьсыг мэргэжлийн гоо сайханчаар зөв шугамын дагуу, зөв цэг дээр дарж иллэг хийх нь арьсыг унжиж, булчинг сулрахаас сэргийлж байдаг. Тиймээс манай салон үйлчлүүлэгчиддээ арьсны булчинг өргөх хятад техниктэй иллэгийг санал болгодог.
Үүнийгээ фитнес иллэг гэж нэрлэдэг, 10 жил дагнаж байна. Байнгын үйлчлүүлэгчид маань тун ч сэтгэл хангалуун байдаг.
Өглөө болгон шүдээ угаадагтай адил өлөн элгэн дээрээ хүйтэн ус уух, өдрийн турш бага багаар шингэн уух нь бие махбодь эрүүл, залуу байх дотоод нөхцлийг бүрдүүлдэг учир байнга шингэн хэрэглэхийг зөвлөе.
-Салон ч тэр, иллэг ч тэр янз бүрийн техниктэй, янз бүрийн үйлчилгээг санал болгодог маш олон сонголт байдаг. Сонголт хийхдээ зайлшгүй анхаарах зүйл юу вэ?
-Эрүүл ахуйн иллэгэнд 1-рт байх естой зүйл бол үйлчилгээнд хэрэглэгдэх бүтээгдэхүүн. Бүтээгдэхүүн чанартай, сайн биш бол арьс тэрхэн үедээ л чийг аваад маргааш нь буцаад хуурайшчихдаг.
2-рт иллэгний техникийг нь заавал анзаарах хэрэгтэй.Сайн техниктэй иллэгний дараа арьс мэдэгдэхүйц чангарч, унжсан булчин өргөгдөж инээхэд гардаг байсан хөдөлгөөний үрчлээс хүртэл гарахаа больдог. Энэ үр дүнгээ наснаас хамаарч 7 -10 хоног барьдаг бол техник муутай иллэгний дараа булчин чангарч, өргөгдөх өөрчлөлтийг өчүүхэн ч авч чаддаггүй.
-Сайн техникийг яаж ялгаж мэдэх вэ?
-Мэргэжлийн мэргэшсэн гоо сайханчаар удирдуулсан салонд зөв, сайн техник байдаг. Хөгжсөн орнуудад хамгийн үнэ хүндтэй салонд зөвхөн гар аргаар иллэг болон батга цэвэрлэдэг салонууд тооцогддог бол манайд эсэргээрээ тохижилт сайтай, элдэв төрлийн аппарат, тоног төхөөрөмж ихтэй салон тооцогддог нь сонин.
Энэ нь хүмүүсийн гоо сайхны талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байгаатай холбоотой. Амьд бодгалийг амьд хүртэмж, мэдрэмж илүү мэдэрч, хэрэгтэй газар нь даралт, цэгээ тохируулснааар төгс үр дүнд хүрнэ үү гэхээс амьгүй аппарат хэзээ ч амьд үйлчилгээний үр дүнг гүйцдэггүй нь олон улсын туршлагаас батлагдсан.
Тиймээс жил ирэх тусам бүх салбарт био болон эко үйлчилгээ нэр хүндтэй байр суурийг эзэлж, эрэлт хэрэгцээ нь өссөөр байна. Түүнчлэн мэргэжлийн гоо сайханч болгон зөв, сайн техниктэй гэж бас болохгүй. Олон жил ажилласан ч буруу техниктэй гоо сайханчид байдаг.
Нөгөөтэйгүүр, мянга сайн техник сураад сэтгэл гаргахгүй бол үр дүн бас л тааруу дүн авна. Үйлчлүүлэгчээ гэсэн чин сэтгэл, зөв энерги байхгүй бол иллэгний үр дүн 50% гарна гэж би үздэг.
-Тэгвэл чанартай, сайн бүтээгдэхүүнийг энгийн хүмүүс яаж ялгах вэ?
-Мянга сонсохоор нэг үз гэдэг. Хийлгэж үзэж байж л үр дүнгээс чанарыг харна. Тухайн нэг салоноор олон жил тууштай, тасралтгүй үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн тоо болон тэдний эрүүл, чанга харагдаж буй арьсны гаднах байдлаар чанарыг таньж болно.
Жишээ нь, манай “BdS”салоноор тасралтгүй 10 жил үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид маань арьсан дээрх бодит үр дүнгээ харчихсан, тогтмол сайн арчилгааны сайн талыг мэдэрчихсэн байдаг. Тийм ч учраас бид сэтгэл хангалуун, бардам байдаг юм.
"BdS” хэмээх Франц гаралтай салоны мэргэжлийн бүтээгдэхүүнээ оруулж ирсэн бөгөөл тэр цагаас хойш арьсны булчин чангалах, өргөх техник бүхий иллэгээ 10 жилийн турш хийж байна.
Энгийн бүхэн аюулгүй, зөв үр дүнд хүргэдэгийг амьдрал дээрх олон жишээнүүд баталсаар байгаа. Арьс сайхан байхад юу ч бодохгүй явж байснаа нэгэнт үрчлээ сууж, булчин унжсан хойно нь гэнэт сэхээрч улмаар хамгийн эцсийн болоод эрсдэл өндөртэй арга болох косметик хагалгааны ширээн дээр хэвтэж мөнгө хөрөнгөө үрэхээсээ өмнө аль болох арьс чинь эрүүл, залуу, сайхан байх үеэс тогтмол энгийн арчилгааг мэргэжлийн сайн түвшинд авч байх нь дээрх эрсдлээс хамгаалдаг болохыг мэргэжлийн гоо сайханч зөвлөжээ.
Амьдрал дээр бүх зүйл энгийн, гагцхүү хүндрүүлэх нөхцөл байдлыг бид өөрсдөө л хийдэг гэхчлэн гоо үзэсгэлэнгээ унаган байдлаар нь хадгалах арга зам зөвхөн таны гарт байдгийг та эндээс ойлгосон болов уу. Натурал гоо сайхныг гүйцэх гоо үзэмж гэж үгүй билээ.
Хаяг: Энхтайван Найрамдалын ордны зүүн талд, Bds салон,
Утас: 328381, 99189619, 99089619
Сэтгэгдэл (1)