
Өмсөж зүүсэн, эдэлж хэрэглэснээрээ гайхуулан байж олонд танигдсан олон цээж баячууд байхад өмнөх ажлаа хийчихээд олсон шиг олж, зарцуулсан шиг зарцуулж, буяны үйлс, нийгмийн сайн сайханд гар татахгүй утга учиртай амьдардаг жинхэнэ хөрөнгөтнүүд тэднээс олон байдаг.
Тэд ихэвчлэн нүднээс далд, хөшигний цаана даруу төлөв амьдарцгаадаг. Тэдний нэг нь “М-Ойл” группийн эзэн ноён Р.Батбаяр хэмээх энэ эрхэм.
Москвад дээд сургууль дүүргэж, социализмын үеэс НИК-ийн дэд захирал, ИНЕГ-ын дэд захирал гээд өндөр албан тушаал хашиж ирсэн энэ ноёнтон зах зээлийн ороо бусгаа үед бусдын адил ганзага үүрч, гахай зөөж явсаар “М-Ойл” группээ үүсгэн байгуулсан жинхэнэ бизнесмэний намтар түүхтэй. Х
отын төвд, Төв шуудангийн ард тэнгэр баганадсан байшин сүндэрлүүлж, тухалсан ноён Р.Батбаяр ажиллаж хөдөлмөрлөхийг мэдэхээс гоёж гоодох, баярхаж ихэрхэхийг мэддэггүй нэгэн гэдэг.
МИАТ-ийн нефтийг олон жил итгэл найдвартайгаар нийлүүлсээр ирсэн эдний бензин бусад шатахуун импортлогч компаниудаас чанар, чансаагаараа ялгардаг гэнэ лээ. Өдгөө тавин нас руу дөхөж яваа Р.Батбаяр ноёнтны гэргий Б.Пунсалмаа нь үзэсгэлэн төгөлдөр, нүд дүүрэн бүсгүй компанийнхаа гүйцэтгэх захирлын алба хашдаг.
Эр нөхөртөө хоёр охин, нэг хүү төрүүлж өгсөн энэ хатагтай зүс царай шигээ буянлаг, журамт гэргий хэмээн ойр дотныхон нь ам шагшин магтах юм билээ. Нууцлаг баячуудын тэргүүн цуваанд чимээгүйхэн заларсан нэгэн хосуудыг танилцуулахад ийм байна.
М.Сонор
Сэтгэгдэл (14)