
14 настайдаа Монголын анхны фото мисс болж байсан жүжигчин Б.Хулан С1 телевизийн “Өдөн дэр” нэвтрүүлгийг хөтөлж, халуухан бүсгүйгээр тодорч байсан. Түүнийг үзэгчид хамгийн царайлаг хөтлөгчөөр тодруулсан. Харин тэрбээр “Х түц” продакшнаас гараад нэг хэсэгтээ л нам гүм байсан. Анхны амьдрал нь бүтэлгүйтэж хөөрхөн охинтойгоо хоцорч, хайр халамжаар дутаж явсан гэдэг.

Гэхдээ төд удалгүй Б.Хуланг өөрөөсөө хэд ах, өвөрлөгч баян эртэй суусан гэж шуугисан. Харин Б.Хулан тийм мэдээллийг эрс үгүйсгэж, “Миний нөхөр надаас арав гаруй насаар ах. Шанхайд кино найруулагч мэргэжлээр суралцсан Соёлтхүү гэж хүн бий. Мэргэжлээрээ ажилладаггүй өөрийн гэсэн хувийн бизнестэй ч, тэгтлээ баян биш. Хайр халамж, халуун тэврэлт дутагдаж явсан надад нөхөр маань бүгдийг өгсөн” гэж ярьдаг.
Тэрбээр нөхөртөө хөөрхөн хүү төрүүлж өгч С.Ренчинлхаа хэмээн нэрлэсэн. Б.Хулан одоогоор хошин шогийн “Эмоци” продакшнд харьяалагдаж байгаа бөгөөд дэлгэцийн уран бүтээлд өөрийн гэсэн дүрийг бүтээж яваа. Тэгвэл саяхан нээлтээ хийсэн "Ээжээ надтай гэрлээч" киноны тайзнаа МУСТА болсон. Тэрбээр “Миний ах атаман” уран сайхны кинонд туслах дүр бүтээсэн.
Уг кинонд баахан харчууд гардаг бөгөөд тэдэн дундаас жүжигчин Б.Хулан “Хар сувд” адил гялалзаж байсан. Сүүлийн үеийн шинэ кино бүрд Б.Хулангийн орон зай тод томруун үлдэх болжээ.
Дашрамд өгүүлэхэд, манай олны танил эрхэмүүд өөрсдийн гоо сайхандаа анхаарч янз бүрийн юм хийлгэдэг болсон. Тэдний адилаар Б.Хулан ч “Холливууд инээмсэглэл”-ээр гангарах болоо юу даа.






Н.Дарий
Сэтгэгдэл (6)