
УИХ-ын экс гишүүн О.Чулуунбат олон нийтийн өмнө бүү хэл Монголдоо үзэгдэж харагдахаа болиод удаж байна. Төрсөн нутаг Сэлэнгэдээ амьдарч байна уу гадаадад амьдарч байгаа нь үл мэдэгдэх ноён О.Чулуунбат ганц командлагчтай. Тэр нь түүний хэнз охин Ч.Эгиймаа.

Хоёр дахь гэргий Г.Цэндмаа хатагтай түүнд тавь гарсан хойно нь хэнз охины зулай үнэрлүүлсэн билээ. Үүнд О.Чулуунбат ноёнтон “хэнз охин маань дахиад хорин жил амьд явах үүрэг даалгавар өглөө. Бурханы бэлэг болсон бяцхан охин минь жинхэнэ “бурханы бэлэг” хэмээн ярьж байсан.

Түүнийг хорин жил амьд явах үүрэг өгсөн бяцхан охин өдгөө бага ангийн сурагч болж Монголын 30 сая төгрөгийн өртөгтөй сургуульд сурч байгаа. Хэнз охиноо сургуульд нь зөөхөөс өөр ажил хийдэггүй Г.Цэндмаа хатагтай нэлээд жин нэмж мяраалсан байна шүү. Цагтаа эрчүүдийн харцыг булааж араасаа хуйлруулж байсан Г.Цэндмаа, О.Чулуунбат ноёнтонтой сууснаасаа хойш гэрээс толгойгоо цухуйлгахаа больсон билээ. Энэ удаад халз туллаа шүү.

М.Сонор
Сэтгэгдэл (47)