Цагдан хорих 461 дүгээр ангиас есдүгээр сарын 04-ний өдрийн өглөөний 07:00 цагийн орчимд хоригдогч Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар бүлэглэн оргосон. Хоригдогчийн зураг бүхий эрэн сурвалжилж байгааг зарласан хуудсыг нийтийн тээвэр болон хотын гудамжаар нааж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж, мэдээлэл өгсөн хүнд нэг сая төгрөгийн шагналтай хэмээж байгаа ч өнөөг хүртэл олдоогүй байгаа юм. Тэднийг орон нутаг руу зугтан гарсан хэмээн таамаглаж нийслэл хотод хайх ажиллагааг цуцлан эрлийн ажиллагааг орон нутагт шилжүүлсэн байна.


Сэтгэгдэл байхгүй байна