Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан “Цэн тогоруу” уран сайхны кино “Тэнгис” кино театрт нээлтээ хийлээ. МУГЖ Н.Батцэцэг , түүний нөхөр О.Машбат нар хоёр хүүтэйгээ хамтран уг киног бүтээсэн нь олны анхаарлыг ихээхэн татаж байлаа. Тэдний хүү ивээл М.Ивээл нь Америкт кино найруулагчаар төгссөн аж.
Тэрээр киноны зохиолыг том хүү М.Бишрэл бичиж, бага хүү М.Ивээл нь найруулагчаар ажилласан гэнэ. Тус киногоор залуусын хайр сэтгэл, монгол ухаан, ууч сэтгэлийг харуулахыг зорьсон байна.
Удтал дэлгэцнээс мэдрэгдээгүй монгол ахуй, монгол дээлтэй гоёлын будалтгүй бүсгүй эгэл боргил, гүндүүгүй сайхан монгол эрс гээд салхи сэвэлзэх мэт таатай мэдрэмжийг үзэгчид авав.
Гол дүрд Э.Идэрболд, Б.Оюун-Эрдэнэ, нарын шинэ залуу жүжигчдээс гадна, МУГЖ Б.Магсаржав, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, МУГЖ Н.Нэргүйбаатар, СТА У.Батбаатар зэрэг дэлгэцийн шилдэг уран бүтээлчид оролцлоо.
П.Урнаа
Сэтгэгдэл (6)