
Монголын рок поп ертөнцөд ерээд оны дунд үеэр хүч түрж, зүс царай, хоолойн чадлаараа жинхэнэ охидын шүтээн болж байсан хамтлаг бол “Камертон”. Урлагийн тайзнаа од болон гялалзаж, сэтгэлд хоногшсон олон сайхан дууг бидний зүрхэнд амилуулсан тус хамтлагийнхан өдгөө өөрсдийн хойч үеэ бэлдэхийн зэрэгцээ хааяахан тус тусын уран бүтээлээрээ сонсогч фенүүдтэйгээ учрах төдийгөөр урлагийн карьераа үргэлжлүүлэх болжээ.
Камертончуудаас хамгийн амжилттай яваа нь баз хүргэнүүд болох Төрийн соёрхолт Д.Болд, Эба нар. Уран нугараач эгч дүүстэй гал голомтоо бадрааж, амьдралаа төвхнүүлсэн тэд хамтлаг дотроо амь нэгтэй гэх юм билээ.

Тэгвэл хамтлагийнхаа хамгийн төлөв төвшин, ноён нуруутай нь гэгдэх Эба буюу Б.Эрдэнэбат хэдэн жилийн өмнө гэргийтэйгээ хамтран хотын төвд “Level” лоунж паб нээж бизнесийн гараагаа эхэлж байсан. Түүнээс хойш дуучин залуу газар тариалангийн бизнест ханцуй шамлан тун ч амжилттай яваа.
Харин түүний арын албыг бат найдвартай авч, амжилтынх нь ачааг нуруундаа үүрч яваа гэргий Ж.Бямбасүрэнг нь манай уншигчид сайн мэднэ. Ахмад циркчин Д.Жанчивдоржийн охин энэ хатагтай эр нөхөртөө гурван хүү, нэг охин төрүүлж өгсөн дархан бэр.
Хосууд анхны хүүгээ төрүүлсэнээс хойш жирэмслэхгүй байсаар арга буюу Солонгосын “Ча” эмнэлэгт үр шилжүүлэн суулгах аргаар хоёр ихэртэй болж байсан билээ. Үр суулгах нь тухайн үедээ 8000 ам.долларын өртөгтэй байсан хэмээн мэдээлж байв.
Тэгвэл туулай жилийн сүүлээр төрсөн Өөдлөн охин байгалийнхаа жамаар олдсон бөгөөд эрүүл энх эх барьж авахын тулд 12,000 ам.доллар буюу 15 орчим сая төгрөг төлсөн хэмээн хэвлэлээр шуугисан.
Харин урлаг хэмээх их айлд харьяалагдах энэ гэр бүлийн том хүү Баттулга болон үр шилжүүлэн суулгах аргаар ертөнцөд мэндэлсэн ихрүүд Батгийх, Бат-Идэр нар нь Монголын хамгийн үнэтэй сургуульд жилд 15000 $ төлж сурч байна.
Хүүхдүүдийнхээ боловсрол мэдлэгт хамгийн их анхаардаг Эба бүх хүүхдүүдээ үнэтэй сургуульд сургадаг шалтгаан нь хөрөнгө мөнгөнөөс илүү мэдлэг боловсрол чухал гэдгийг анзаарсных биз ээ. Ийнхүү 12,000 ам.доллар төрсөн ихэрүүд маань ийн 15,000 ам долларын сургуульд сурч байна.






М.Сонор
Сэтгэгдэл (43)