
УИХ-ын экс гишүүн Р.Будын удам залгах хүү Б.Шандас шоу, хүүхэн хоёрт нугасгүй гэдгээрээ хүрээнийхэн дундаа алдартай. Хэдийнэ гучин насны босго давсан ч хувийн амьдрал нь тогтож суурьшаагүй яваа энэ залуу “Интерактив” хэмээх компанийн захирал гэдэг.
Баян айлын бандгар бацааны амьдралаар амьдардаг тэрээр олигтойхон хүүхэн харагдвал урдуураа зүгээр өнгөрөөх дургүй тун ч хөнгөн эр гэдэг.
Нэг хэсэг Б.Лагшми хэмээх содон нэртэй, өвөрмөц төрхтэй бүсгүйтэй романс хэлхэж, олны хөлийн газраар явж байсан Б.Шандас найз бүсгүйгээсээ салаад жил гаруйн нүүр үзсэн атлаа одоо хэр нь ойр дотныхондоо найз бүсгүйгээсээ салаагүй, удахгүй хуримаа хийнэ гэж худлаа ярьдаг гэнэ.
Бодвол амьдрал нь тогтоогүй гуч гарсан гоонь эр гэж хэлэгдэхээсээ санаа зовсон уу, эсвэл Б.Лагшмидаа одоо хэр нь хайртай учраас ингэж худлаа ярьдаг байж таарна.
Б.Лагшмигийн тухайд дипломат айлын ганц охин бөгөөд Москвад бага насаа өнгөрүүлсэн, хэл ус, боловсрол мэдлэг сайтай гэдэг юм билээ. Англи, орос, франц хэлийг бүрэн эзэмшсэн бүсгүй “Эрэл” сургуулийн онц дүүргэж улмаар ЭМШУИС-ийг эмч мэргэжлээр төгсгөжээ.


Г.Бөртэ
Сэтгэгдэл (8)