Дуусашгүй миссийн үлгэрүүд

“Miss Mongolia” гэдэг үгийг дуулаад яагаад ч юм гэнэт, охид ариун бол төр ариун гэдэг нэгэн үг санаанд буулаа. Монгол охидын манлайллын эн тэргүүнд загвар өмсөгч охид бүсгүйчүүд тодорхойлогдох учиртай.

Манай Улсын нүүр царай болсон тийм л хацар гоо бүсгүйчүүдийн тэргүүнд “Miss Mongolia” тэмцээний тэргүүн титэм хүрдэг гэж хүмүүс ойлгодог. Тийм ч байх учиртай. Сайхан бие, гоо үзэсгэлэнгээ гайхуулан алхах нь эмэгтэй хүний эрхэм дээд чанар мэдээж мөн. Гэхдээ оюун ухааны гоо сайхан гэж бас байх ёстой ба дан ганц нүүр царайных нь “арьс”-аар хүнийг тодорхойлох шиг эмгэнэл хаа ч үгүй шиг санагдана. Хармсалтай нь биеийг нь уралдуулахаас, ухааныг нь уралдуулах биш дээ, ямар.

“Монголын мисс” хэмээх энэ эрхэм алдрыг хүртдэг жил бүрийн ялагч титэмт бүсгүйчүүд чухам хаана, юу хийгээд яваад байдаг нь тийм ч ойлгомжтой зүйл биш. Ганц удаа тэргүүн титэм хүртэж хэдхэн жил загварын тайзнаа алхахаас хэтрэлгүй усанд хаясан чулуу шиг алга болцгоодог нь гэм биш зан.

Аваргын титэм авчихсан л бол мисс нэрээ ахиад цаашаа хоёр, гурав дахин хамгаалдаг баталдаг мисс шиг, миссүүд манайд хэр олон бэ гэдэг тун ч эргэлзээтэй асуудал. Аль нэг загварын шоу, тэмцээний дараа хүнтэй суулаа, хүүхэд гаргалаа, ийм ч кинонд тоглолоо, тийм ч захирал боллоо гэх гуншингуудтай хоцордог нь нууц биш.

“Miss Mongolia-2004” тэмцээний тэргүүн мисс Ч.Содтуяа, загвар өмсөгч олон улсын сайхан залуу А.Чингүүнтэй сууж нэг охинтой болоод салсан. Мөн “Азийн модель” агентлагийн захирлын хажуугаар “Содоогийн цаг”, “Сайхан” зэрэг телевизийн нэвтрүүлгүүдийг хөтөлж байсан.

Тэгвэл удаах тэргүүн мисс Б.Гантогоо “Цэвэр ус, цэнгэг агаар, ногоон төгөл” нийгэмлэгийн захирал, “Мисс-Монгол аялал жуулчлалын холбоо”-ны захирлын албан тушаалыг хашиж явсан. Түүний нөхөр Г.Сүхболд уул уурхайн чиглэлээр ажилладаг нэлээд чинээлэг нэгэн гэгддэг бөгөөд тэд нэг охинтой билээ. Түүнийг загвартай амьдралаа холбоод 10 гаруй жил болсных нь төлөө Алтангадас одонгоор шагнаж байсан явдал хэл ам таталсан хэрэг болж өнгөрсөн.

Түүнчлэн 2006 оны миссээр шалгарсан Д.Болортуяа Япон улсад болсон “Miss International” тэмцээнд оролцоод ирснээсээ хойш сураг алдарсан.

 Харин 2007 оны тэргүүн мисс Б.Гэрэлчулуун “Тусгай салаа” телевизийн олон ангит кинонд, 2010 оны тэргүүн мисс Д.Бадамцэцэг “Хэцүү анги” кинонд тоглож байсныг үзэгчид андахгүй мэднэ. Тэгвэл Б.Гэрэлчулуун олон залуустай нэр холбогдож хэвлэлийнхний бай болж байгаад “Алтай Констракшн”-д ажилладаг Онон гэх залуутай сууж О.Оюу-Эрдэнэ гэх охинтой болсноор олны хэл амыг намжаасан.

Харин Д.Бадамцэцэг МУИС-ийн эдийн засгийн сургуульд сурдаг А.Алтаншагай гэх залуутай хуримлаад удаагүй байна.

Түүнчлэн 2009 оны тэргүүн мисс Х.Бадамгэрэл “Andra Model Management” агентлагийн захиралын албан тушаалтай. Дуучин Becky-гийн “My love” дууны клипэнд тоглож байгаад танилцаж хуримаа хийсэн түүхтэй. “Гоёл-2014” наадамд төрснийхөө дараахан орж байсан.

Одоо сүүлдээ мисс гэж ер нь юу хийгээд байдаг хүмүүс билээ гэсэн хошин маягийн асуулт гарах вий дээ. Төр, түмэндээ хийсэн бүтээснээрээ нэрлэгдэх нэг ч ажилгүй байхад, Монголд ийм олон миссийн хэрэг байгаа ч уу, үгүй ч үү?

Яаж ийж байгаад мөнгөтэй, төгрөгтэй эрхмүүдтэй нэр холбогдчихдог жишээ олон бий. Нэг үгээр хэлбэл энэ мисс нэр нь хүнтэй суух тасалбар нь болчихдог юм шиг санагдсаныг нуух юун. Нөгөө талаар энэ загварын тайз гээч нь хэдэн мисс нэртнүүдэд кино дэлгэц, эсвэл аль нэг бизнесийн салбар луу хөл тавихад гүүр нь болж өгдөг гэлтэй. Хайр болгон түүхтэй гэдэг шиг, мисс болгон тохирсон үлгэртэй.

Ямартай ч мисс л болчихвол юм юмны захад хүрчих юм шиг ойлголт охидод төрдөг нь нууц биш. Нээх л олон мисстэй, бараг 5 хүн тутмын нэг нь миссийн титэмтэй байх нь халаг болж. Тэгсэн мөртлөө дэлхийн мисс, тивийн чанартай тэмцээнд байнд ч үгүй банзанд ч үгүй хоцрох нь олонтай. Дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж яваа миссүүд хуруу дарам цөөн байна.

Эрэгтэй бол улаан зангиа зүүсэн улаан хувьсгаалч, улс төрч эмэгтэй бол ямар нэг мисс байдаг үлгэр үргэлжилж байна. Юм ихдэхээрээ утгаа алдана. Миссийн тэмцээн жил алгасахгүй, хэд хэдэн төрлөөр зохиогдоод жилд хэчнээн ч мисс төрдөг юм. Сүүлдээ ямар ч гэнээ шарсан тахианы мисс хүртэл гарсан шүү.

Тэмцээн хийж болох ч ховор бөгөөд чанартай, шалгуур өндөр байвал титэм зүүх хүнд нь хүртэл нэр төртэй юм даа.

П.Урнаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (10)

  • Hvn
    Tiishd miss nertei suraggv yumnud ochnoon l bdiishd
    2014 оны 09 сарын 11 | Хариулах
  • saranhyy
    ter miss geed bgaa sodtuya gedeg hyynen nileen zamraagyi nuhur n tiim hynees salna x sh de uuriiguu l umuuruud bdgiin byryyga mededgyi um bh da
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • zochin
    yag unen deerh setguulch zuv yum hunduj bichsen bna yamarvaa yum het ihdeheeree tuilshirahaaraa utgagui bi lav ene olon missuudiin umnuus ichij bna neg l olon yumnii zahiraluud ineedtei yum tegeed olon ulsiin chanartai yumand tag chig estoi l mungutei hun urhidah tasalbar ni miss gedeg ner yum bna lda
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • Zochin
    Zov yum bichsen bna.
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин
    MANAI MONGOL MISSUUD OHIDUUD UNEHEER GOY SHU
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин
    өөрсдөө орж ирж биеэ өмөөрч сэтгэгдэл бичээд байна у даа ха ха үнэн шд мисс нэртэй малнууд
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин
    goy saihan bolgoniig muuldag ataach zan manaihand bii, delhiin uls bur l goo busguichuuleer duuren baidag, tsuun heden muu yavdaltai yumnuudaas bolj bugdiig hamruulah chine utgagui setguulchee tere doruul hunii karmanaas tatvariin mungu iddeg nuhdiig bichvel zohiltoi ug ni
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин
    bolioch icheech olon ulsiin chanartai temtseend amjilt gargaad yawj bgaa mash olon terguun missuud bgaa shde!
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • jj
    ugaasaa ungu mungunii sonirholtoi huuhnuud golduu bdagshdee ed nar.mungutei hun uurgalaad,huuhdiig n gargana.oroh oron,unah mashin,ergelduuleh mungu,neg ih heregtei yum shig zagvarin agentlag gej uursdiinhee adil boloc=vsrolgui hormoi sultai uls belddeg kompani tolgoilj,hudal ineesen zaitai zalitai avgai nar
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин
    зургаа алдаа мадаггүй хийж сурмаар юм аа. зарим зураг нь үзэгдэхгүй юм
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025