
“Зүрхээр наадагч” киноны нээлт дээр дуучин A Cool “Зөөлөн хайр” дуугаа дуулсан юм. Дууныхаа эхний бадагыг дуулаад хоёр дахь бадагыг эхлэхэд нь нөгөө гайтай понограмм нь гацаж “ ам барьж” байгаа нь илчлэгдчихлээ. Түүний ганц брэнд болсон дууг сонссон баярлаж хөөрсөн үзэгчид алга нижигнүүлэн ташиж байснаа гэнэт ам барьсаныг мэдээд ихэд дургүй хүрсэн аятай чимээгүй болцгоосон.

Харин понограмм нь гацаж баригдсан A Cool үргэлжлүүлэн “Зөөлөн хайр” дуугаа хөгжимгүй амьдаараа дуулж дуусгасан юм. Байдалд орох орохдоо бүрмөсөн орно гэчээр A Cool дэлгүүрээ хаахаа мартсан бололтой. Дэлгүүр нь онгорхой дээрээс нь понограмм нь гацсан A Cool тун ууртай тайзан дээрээс бууж байгаад зурагчны дуранд өртсөн байна. Олон нийт болон үзэгч фэнүүдийнхээ өмнө гарах гэж байгаа дуучин, жүжигчин хүмүүс юуны түрүүнд техник, хувцаслалт гээд бүхий л юмаа сайтар анхааргүй бол нэг л өдөр A Cool шиг өөрөө өөрийгөө байдалд оруулж мэдэх нь.
М.Сонор
Сэтгэгдэл (8)