Я.Учралын учир, утгагүй асуулт, хариулт

Найруулагч Ц.Хүсэлбаатарын анхны эхнэрийн том хүү сэтгүүлч Я.Учралыг эрлийз царайгаар нь үзэгчид андахгүй. Анх UBS телевизээс нэвтрүүлэгчийн гараагаагаа эхэлсэн тэрээр телевиз бүхний үүд хаалыг татсан гэж болно. “Шинэ дэлхий” телевизэд хэсэг ажиллаж байгаад өдгөө “Star” телевизэд өөрийн гэсэн тусгай нэвтрүүлэгтэй болоод буй. Энд тэнд өөрийн гэсэн байр сууриа нэг л олж, тогтож чадахгүй байсан Я.Учрал одоо л нэг тогтох шинжтэй хэмээн найз нөхөд нь ярьж байгаа сурагтай.

Өөрөө хөтөлж явуулдаг тус нэвтрүүлэгт нь дуучин, жүжигчин гээд хэд хэдэн хүмүүс оролцож харагддаг  бөгөөд Я.Учрал асуух гэсэн асуултаа түр мартдаг бололтой. Байсхийж байгаад цаасаа эргүүлж асуултаа асууж шууд нэвтрүүлгийнхээ утга учрыг алдагдуулдаг  нэгэн. Хөндлөнгөөс харсан мэргэжлийн хүмүүс бүү хэл энгийн нэгэн үзэгчид хараад дургүй хүрмээр асуулт асууж, тэрнийгээ хурдан шуурхай, зөв асууж чадахгүй нэвтрүүлгийнхээ үнэ цэнийг алдагдуулж байна хэмээн үе тэнгийн нэвтрүүлэгчид шүүмжилсэн гэнэ лээ. Уг нь олон жил ажилласан туршлагатай Я.Учрал учир, утгагүй асуулт, хариултаа тун удахгүй учир жанцантай болгоно гэдэгт итгэж, найдаж хүлээж байгаа хүмүүс олон буй за.

М.Сонор

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    Hoorhon huuge haychad tiim aimar tsamhag shig tom ulziikhuutei suuj l bdag. Yadaj bhad aimshgiin tsarai zustei ohintoi. Huu n havi iluu yum bna.
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • gan
    ymarvaa neg nevtruuleg tsaanaa utga zangilaatai ard tumend negiig sanuulj bodogduulah gsn bdg bish biluu entertainment geheer bish so nevtruuleg bn lee boliosoi
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • zoloo
    neeree neg uzehed urisan zochin n asuuh asuultiig huleegeed uchral n tsaasaa erguuleed bsn sh de bi haraad l solison sh de
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин
    ямар ч чадвар мэдлэггүй эргүү тэнэг . яяг хүсэлбаатарын тэнэг ген мөн шүү. тэр өлзийххүү чарлаагийн нүцгэлдэг хүүхэн ч гэсэн хоосон толгой.
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025