Дэлгэцийн шинэ уран бүтээлүүд ээлж дарааллаараа нээлтээ хийж, үзэгчиддээ бэлэг бариад байгаа билээ. Тэгвэл үзэгчдийн сонирхолыг татаад байгаа "Prime Pictures" болон "Амжилтаа Ахиулъя" хамтын бүтээл "Давхар цохилт" уран сайхны кино энэ сарын 19-нд нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа аж.

Өнгөрсөн жил нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болсон жүжигчин Б.Навчаагийн “Navchaa film”-ийн бүтээл “Лардьма” уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулж байсан. Тус кино нь нийгэмд тулгамдаад байгаа гэр бүлийн хүчирхийллийн тухай Лардьма хэмээх эмэгтэйн дүрээр сүрхий илэрхийлсэн. Гол дүр болох Лардьмад топ модель Д.Пүрэвсүрэн чадварлаг тоглосон. Б.Навчаа топ модель Д.Пүрэвсүрэнг жүжигчний хувиараа залуусыг араасаа дагуулахгүй. Ямар ч дүрийг гайхалтай бүтээдэг гэж магтаж байсан.
Тэгвэл Б.Навчаагийн энэ удаагийн сонголт мөнхийн залуу хатагтай топ модель Э.Одгэрэл. Пүүжээтэй хамтраад нилээд ашигтай ажиллаж чадсан бол энэ удаа мөнхийн залуу хатагтай Э.Одгэрэл хэр ашиг авчрах бол.
Уг кинонд хошин урлаг, драм, кино урлагийн жүжигчдээс гадна дуучин, загвар өмсөгчид, топ модель, тамирчин зэрэг олны танил 40 гаруй хүмүүс дүр бүтээжээ. Киноны гол дүрүүдэд МУГЖ Г.Мягмарнаран, хошин урлагийн “Х түц” продакшны жүжигчин Л.Баттулга, УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд, “Мөрөөдлийн театр”-ын Д.Баттөмөр, Б.Навчаа нар тогложээ. Мөн “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, МУГТ боксчин Н.Төгсцогт, Топ модель Э.Одгэрэл нар хэрхэн дүрээ бүтээснийг үзэгчид тэсэн ядан хүлээж байна.





Н.Дарий
Сэтгэгдэл (3)