Дээдсийн дэггүй жаалуудын нэг “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын том хүү Э.Жаргалан хар багаасаа дуулиан шуугианы эзэн болсон цуутай эр. Анхны шуугиан нь тэртээ 90-ээд оны сүүл үе, мөнгө хатуу байх цагт Б.Эрдэнэбат ноёнтон хүүгээ "Томоогүйтээд байвал Бичил хороололд 2 өрөө байр авч өгөөд, Эксел унуулж, Скайтелийн гар утас аваад өгчихнө шүү” хэмээн айлгаж байсан гэдэг.
Дунд сургуулийн сурагч байхдаа Их дэлгүүрийн урд “Жаргалан” нэртэй хүүхдийн кафе ажиллуулж их бизнест хөл тавьсан Э.Жаргалан цагтаа “Чоно” хамтлагт харьяалагдаж явсан түүхтэй.
Тэрээр Английн Кембрижийн их сургуулийн босгыг давж, харьд боловсрол эзэмшиж овоо буурь суусан байх хэмээн Б.Эрдэнэбат компаниа удирдуулж байсан.
Дээдсийн дэггүй жаалуудын тэргүүн эгнээнд явдаг Э.Жаргалан жилийн өмнө согтуугаар жолоо барьж үнэтэй машинынхаа дугуйг дээш харуулж, баар саванд хэрүүл зодоон хийсэн шуугиан тасардаггүй байсан. Тэгвэл сүүлийн үед түүний чимээ шуугиан тасарч энхрий хайрт гэргий нь олон нийтийн газар үзэгдэж харагдах болсоор удаж байна.
Түүний энхрий хайрт гэргийг нь Ж.Цэнгүүн гэдэг бөгөөд дээдсийн дэгжин хатагтай нарын эгнээнд аль хэдийн элссэн бөлгөө.
М.Сонор
Сэтгэгдэл (14)